Мэргэжлийн арьс арчилгааны ТРЕНД-ийн топ найрлага бол яах аргагүй РЕТИНОЛ байдаг. Хялгасан үрчлээ багасгах,үрчлээ нэмэгдэхээс сэргийлэх, хар, цагаан батга задлах, нүхжилт чангалж арьсны бүтцийг жигдлэх зэрэг олон талт үйлдэлтэй гайхалтай найрлагыг хэзээнээс хэрхэн арьсандаа дасгаж зөв хэрэглэх арга техникийг таньд энгийнээр тайлбарлая.Ретинол бол витамин А-ийн дериватив буюу арай өөр хэлбэртэй уламжлал бөгөөд арьсны эсийн нөхөн төлжилтийг түргэсгэж, коллагены нийлэгжилтийг дэмжиж чангалах, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж, батга, хар батганаас сэргийлэхэд нэн тустай. Харин ретинолын талаар арьсны эмч нар “Ретинолыг хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч эхлэхээс өмнө, урьдчилан сэргийлэх зорилгоор 25 наснаас эхлэн тогтмол хэрэглэж болно” хэмээн зөвлөдөг. Энэ наснаас эхлэн коллагены түвшин эрчимтэй буурч эхэлдэг бөгөөд мөн нарны туяа, стресс, буруу хооллолт, хангалтгүй нойр зэрэг нь хөгшрөлтийн үйл явцыг улам түргэсгэдэг байна. Гэхдээ +18 дээш насныхан үрчлээнээс сэргийлэх зорилгоор ретинолыг өнжөөд 1 удаа эсвэл батга эмчилгээний зорилгоор орой бүр түрхэж хэрэглэх боломжтой байдаг. Ямар төрлийн арьсанд ретинолыг юутай хослуулж хэрэглэх тухай. Мэдрэмтгий нимгэн эмзэг арьсанд бол цочрол багатай капсулжуулсан буюу микросфер бүрхүүлтэй ретинол хамгийн тохиромжтой. Харин хуурайшилттай арьсанд бол суурь гиалуроны хүчилтэй серум, гиалуроын хүчилтэй чийгшүүлэх тос хэрэглэсний дараа микросфер бүрхүүлтэй ретинолоо түрхэж хэрэглэх тохиромжтой.Хөгшрөлт илүү мэдэгдэхүйц суларч унжсан арьсанд ретинол болон пептидтэй чийгшүүлэх тосны хослол илүү үр дүнтэй байдагХарин тослог, нүхжилт ихтэй арьсанд ниацинамидтай чийгшүүлэх тостой хамт ретинолыг хэрэглэх нь тохиромжтой байдаг.РЕТИНОЛЫГ яаж хэрэглэх вэ? Ретинолыг анх удаа хэрэглэж эхлэхдээ долоо хоногт 1-3 удаа, зөвхөн оройд нүүрээ цэвэрлэсний дараа хэрэглэнэ. Хуурай арьс бол өмнө нь чийгшүүлнэ. Тослог арьс бол эхлээд ретинолоо түрхээд дараа нь заавал чийгшүүлэх тос түрхэнэ. Харин эмзэг нимгэн шаргал арьстай бол “сэндвич арга” буюу чийгшүүлэгч тос + ретинол + чийгшүүлэгч тос гэсэн давхарлах аргыг ашиглаж болно.Ингээд хэдэн 7 хоногийн дараа арьс ретинолдоо аажим дасмагц хэрэглээний давтамжаа ойртуулж 7 хоногт 2-3 удаа болгон нэмэгдүүлээрэй. Мөн ретинол хэрэглэх үед арьс илүү мэдрэмтгий болж, нарны туяанд мэдрэг болдог учир өглөө ретинол түрхээгүй ч заавал нарны тос түрхэх хэрэгтэй байдаг.
1. Гипертрофик сорвиАрьсны гадаргуугаас дээш овойж үлдэнэ. Эд өсөлт хэт идэвхтэй, гэхдээ ихэнхдээ анхны шархлагдсан хэсгээс хальж томордоггүй.2. Келоид:Гипертрофикоос ялгаатай нь анхны сорвижилтын дээгүүр хальж өргөжиж томордог. Илүү удамшлын болон физиологийн суурьтай.Гипертрофик болон келойд сорвины эмчилгээ, арчилгааны аргууд: Үр дүнтэй ЭХНИЙ СОНГОЛТЫН эмчилгээ: силикон найрлагатай Фройка сорвиын гель/ сорвины наалт пластАппарат болон тарилга эмчилгээ: кортикостероид тарилга, лазер, крио буюу хөлдөөх эмчилгээ3. Атрофик сорвиАрьсны эд бага хэмжээгээр нөхөгдөж, хонхор хэлбэртэй үлддэг. Ихэвчлэн батга, салхин цэцэг, хүчтэй үрэвсэлээс үлддэг.Дэд төрөл:Ice-pick (нарийн, гүн)Rolling (зөөлөн хонхор)Boxcar (өргөн ирмэгтэй)Эмчилгээ, арчилгааны аргууд:Үр дүнтэй орц: ретиноид, AHA/BHA, витамин C, арьсны нөхөн төлжилт дэмжигч пептидАппарат: microneedle, RF, лазер (Fractional), сэтгүүр буюу субцизия, TCA4. Пигментэн нөсөөт сорвиЭд нь хэвийн эдгэрсэн ч пигментацын буюу нөсөө өнгөний өөрчлөлттэй үлддэг.Төрөл:Post-inflammatory erythema (улайлт)Post-inflammatory hyperpigmentation (бараан толбо)Эмчилгээ, арчилгааны аргууд: Орц: витамин C, арбутин, койевийн хүчил, азелаины хүчил, ниацинамид, AHA/BHA, SPFГол анхаарах зүйл: нарны хамгаалалт заавал


Хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчдийн дунд ч УРУУЛАА ДОЛООХ ЗУРШИЛ түгээмэл байдаг. Ингэснээр шүлсэнд уруул, ам орчмын арьс цочирч үрэвсэн улайх, хуурайших, хорсох шинж үүсэхийг хэйлитис, дерматит ч гэдэг. Долоох зан үйлийг тасалж зогсоох болон Фармасерис А цувралын Corneo-sensilium тосыг тогтмол түрхэж чийгшүүлэлт хийж баррьер сэргээх нь эдгэрэлтийг дэмжих үндсэн арга юм.
Lip licker’s dermatitis нь уруулд экзематоз хэлитис үүсэх, мөн уруул орчмын арьс цочирч хавьтал харшлын (контакт дерматит) байдлаар илрэх үрэвслийн хариу урвал юм. Гол үүсгэгч шалтгаан нь цочроогч бодис арьсанд хүрэлцэхээс үүсдэг. Энэ тохиолдолд цочроогч нь тухайн хүний өөрийн хэлээр дамжиж арьсанд хүрч байгаа шүлс болно.
ЯАЖ ҮҮСДЭГ ВЭ?
Ихэвчлэн сургуулийн насны хүүхдүүдэд ажиглагддаг боловч ямар ч насанд илэрч болно. Зарим хүнд сэтгэлзүйн стресс өөрийгөө хянах хяналт муу байх, эсвэл танин мэдэхүйн бэрхшээлтэй байдал нь уруулаа байнга (өөрийн мэдэлгүй) долоох зан үйлийг өдөөдөг.
ҮҮСЭХ МЕХАНИЗМ:
ШИНЖ ТЭМДЭГ:
Уруул болон түүний орчмын арьсанд архаг улайлт, хуурайшилт, хайрсжилт үүсгэдэг бөгөөд энэ нь ихэвчлэн өвчтөний хэл хүрэх хүрээтэй таарах байрлалд илэрнэ.
Үрэвслийн бүс нь ихэвчлэн уруулын вермилион хязгаараар хөндлөн гарсан байдлаар ажиглагддаг.
Шинж тэмдэг өвөлдөө илүү хүнд хэлбэрээр илэрдэг. Ихэвчлэн хорсох мэдрэмж болон уруул байнга хуурайшдаг гэсэн зовиуртай байдаг.
Уруул долоох зуршил нь гэмгүй мэт харагдавч, зарим хүндрэлүүд үүсч болно.
Арьсны нарийн эд эсийн шинжилээ шаардлагагүй бөгөөд ихэвчлэн эмч нүдээр хараад, асуумжаар онош тодордог. Эмч уруул долоох зуршил байгаа эсэхийг зайлшгүй тодруулж асуух болон эмчлүүлэгч өөрөө энэ зуршлаа хэлэх шаардлагатай.
Андуурагдах магадлалтай эмгэгүүдтэй:
Хамгийн түрүүнд уруул долоох зан үйлийг багасгах хүүхэдтэй ярилцаж ойлгуулах, зан үйлийн өөрчлөлт (behaviour modification)-ийг эхлүүлэх нь эмчилгээний зайлшгүй чухал хэсэг.
Уруул болон тухайн хэсэгт эмчилгээ:
Зөв эмчилгээ хийсэн тохиолдолд богино хугацаанд үрэвсэл бүрэн намддаг. Гэхдээ уруул долоох зан үйлийг засаж чадахгүй бол дахилт үүсэх эсвэл урт хугацаанд эмчилгээ шаардагдах магадлалтай.
Lip licker’s dermatitis-ийг дараах байдлаар ч нэрлэдэг: