1. Гипертрофик сорви
Арьсны гадаргуугаас дээш овойж үлдэнэ. Эд өсөлт хэт идэвхтэй, гэхдээ ихэнхдээ анхны шархлагдсан хэсгээс хальж томордоггүй.
2. Келоид:
Гипертрофикоос ялгаатай нь анхны сорвижилтын дээгүүр хальж өргөжиж томордог. Илүү удамшлын болон физиологийн суурьтай.
Гипертрофик болон келойд сорвины эмчилгээ, арчилгааны аргууд:
- Үр дүнтэй ЭХНИЙ СОНГОЛТЫН эмчилгээ: силикон найрлагатай Фройка сорвиын гель/ сорвины наалт пласт
- Аппарат болон тарилга эмчилгээ: кортикостероид тарилга, лазер, крио буюу хөлдөөх эмчилгээ
3. Атрофик сорви
Арьсны эд бага хэмжээгээр нөхөгдөж, хонхор хэлбэртэй үлддэг. Ихэвчлэн батга, салхин цэцэг, хүчтэй үрэвсэлээс үлддэг.
Дэд төрөл:
- Ice-pick (нарийн, гүн)
- Rolling (зөөлөн хонхор)
- Boxcar (өргөн ирмэгтэй)
Эмчилгээ, арчилгааны аргууд:
- Үр дүнтэй орц: ретиноид, AHA/BHA, витамин C, арьсны нөхөн төлжилт дэмжигч пептид
- Аппарат: microneedle, RF, лазер (Fractional), сэтгүүр буюу субцизия, TCA
4. Пигментэн нөсөөт сорви
Эд нь хэвийн эдгэрсэн ч пигментацын буюу нөсөө өнгөний өөрчлөлттэй үлддэг.
Төрөл:
- Post-inflammatory erythema (улайлт)
- Post-inflammatory hyperpigmentation (бараан толбо)
Эмчилгээ, арчилгааны аргууд:
- Орц: витамин C, арбутин, койевийн хүчил, азелаины хүчил, ниацинамид, AHA/BHA, SPF
- Гол анхаарах зүйл: нарны хамгаалалт заавал