Мэргэжлийн арьс арчилгааны ТРЕНД-ийн топ найрлага бол яах аргагүй РЕТИНОЛ байдаг. Хялгасан үрчлээ багасгах,үрчлээ нэмэгдэхээс сэргийлэх, хар, цагаан батга задлах, нүхжилт чангалж арьсны бүтцийг жигдлэх зэрэг олон талт үйлдэлтэй гайхалтай найрлагыг хэзээнээс хэрхэн арьсандаа дасгаж зөв хэрэглэх арга техникийг таньд энгийнээр тайлбарлая.
Ретинол бол витамин А-ийн дериватив буюу арай өөр хэлбэртэй уламжлал бөгөөд арьсны эсийн нөхөн төлжилтийг түргэсгэж, коллагены нийлэгжилтийг дэмжиж чангалах, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж, батга, хар батганаас сэргийлэхэд нэн тустай.
Харин ретинолын талаар арьсны эмч нар “Ретинолыг хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч эхлэхээс өмнө, урьдчилан сэргийлэх зорилгоор 25 наснаас эхлэн тогтмол хэрэглэж болно” хэмээн зөвлөдөг. Энэ наснаас эхлэн коллагены түвшин эрчимтэй буурч эхэлдэг бөгөөд мөн нарны туяа, стресс, буруу хооллолт, хангалтгүй нойр зэрэг нь хөгшрөлтийн үйл явцыг улам түргэсгэдэг байна. Гэхдээ +18 дээш насныхан үрчлээнээс сэргийлэх зорилгоор ретинолыг өнжөөд 1 удаа эсвэл батга эмчилгээний зорилгоор орой бүр түрхэж хэрэглэх боломжтой байдаг.
Ямар төрлийн арьсанд ретинолыг юутай хослуулж хэрэглэх тухай.
Мэдрэмтгий нимгэн эмзэг арьсанд бол цочрол багатай капсулжуулсан буюу микросфер бүрхүүлтэй ретинол хамгийн тохиромжтой.
Харин хуурайшилттай арьсанд бол суурь гиалуроны хүчилтэй серум, гиалуроын хүчилтэй чийгшүүлэх тос хэрэглэсний дараа микросфер бүрхүүлтэй ретинолоо түрхэж хэрэглэх тохиромжтой.
Хөгшрөлт илүү мэдэгдэхүйц суларч унжсан арьсанд ретинол болон пептидтэй чийгшүүлэх тосны хослол илүү үр дүнтэй байдаг
Харин тослог, нүхжилт ихтэй арьсанд ниацинамидтай чийгшүүлэх тостой хамт ретинолыг хэрэглэх нь тохиромжтой байдаг.
РЕТИНОЛЫГ яаж хэрэглэх вэ?
Ретинолыг анх удаа хэрэглэж эхлэхдээ долоо хоногт 1-3 удаа, зөвхөн оройд нүүрээ цэвэрлэсний дараа хэрэглэнэ. Хуурай арьс бол өмнө нь чийгшүүлнэ. Тослог арьс бол эхлээд ретинолоо түрхээд дараа нь заавал чийгшүүлэх тос түрхэнэ.
Харин эмзэг нимгэн шаргал арьстай бол “сэндвич арга” буюу чийгшүүлэгч тос + ретинол + чийгшүүлэгч тос гэсэн давхарлах аргыг ашиглаж болно.
Ингээд хэдэн 7 хоногийн дараа арьс ретинолдоо аажим дасмагц хэрэглээний давтамжаа ойртуулж 7 хоногт 2-3 удаа болгон нэмэгдүүлээрэй.
Мөн ретинол хэрэглэх үед арьс илүү мэдрэмтгий болж, нарны туяанд мэдрэг болдог учир өглөө ретинол түрхээгүй ч заавал нарны тос түрхэх хэрэгтэй байдаг.