brandKolon pharma

Топикро 0,03 дааваргүй тос

31,200₮
Богино тайлбар
Экзем, витилиго, арьс харшил үрэвслийн эсрэг дааваргүй тос. Топикро 0.03% ягаан тосыг +2 наснаас эхэлж хэрэглэнэ. Топикро 0.1 цэнхэр тосыг +15 дээш насныханд хэрэглэнэ.

Топикро 0.03 буюу такролимус 0.03% найрлагатай Солонгос улсад үйлдвэрлэсэн тосон түрхлэг ЭМЯ-ны бүртгэлтэй, албан ёсны эрхтэйгээр ирлээ. (10гр савалгаатай)


ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА: Топикро 0,03% тосыг 2-15 насны хүүхдэд болон насанд хүрэгчдийн эмзэг нимгэн хэсгийн арьсанд эмчийн заавраар хэрэглэнэ. Өдөрт 1-2 удаа арьсны асуудалтай хэсэгт түрхэнэ.(Тос түрхэж боолт хийж болохгүй!) Хэр хугацаанд хэрэглэхийг эмч зааж өгнө.


ХЭРЭГЛЭХ ЗААЛТУУД:

  • Дунд ба хүнд хэлбэрийн атопик дерматит буюу экзем/диатез-ын үед проактив болон реактив эмчилгээний зарчимаар эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
  • Арьс цайх буюу витилиго өвчний үед 3-6 сар хүртэл урт хугацаанд эмчийн заавраар хэрэглэнэ.
  • Псориаз буюу хайрст үлд өвчний үед проактив болон реактив эмчилгээний зарчимаар эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
  • Даавартай тосны шалтгаант ягаан батга, арьсны эмзэгшиль даавартай тосны гаж нөлөөг арилгах зорилгоор эмийн заавраар хэрэглэнэ.


САНАМЖ: Экзем, псориазны тууралт их тайлбайтай, арьс хэт эмзэгшсэн, даавартай тосны улмаас арьс нимгэрч хамгаалалт суларсан үед топикро тосон түрхлэгийг түрхэхэд чимчигнэх мэдрэмж төрж болох бөгөөд энэ нь аажимдаа арьсны нөхөн төлжилт сайжрахтай хамт багасч арилна. Чимчигнэх мэдрэмжийг бууруулахын тулд хөргөгчний хаалган талд хадгалаад сэрүүнээр шууд түрхвэл буурна.


ЭСРЭГ ЗААЛТУУД:

  1. Тууралт идээлж үрэвссэн, халдвар орж шархалсан үед хэрэглэхгүй.
  2. Жирэмсэн, хөхүүл болон 2-с доош насны хүүхдэд хэрэглэхэд аюулгүй эсэх нь бүрэн судлагдаагүй тул хэрэглэхгүй
  3. Дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа, дархлаа дарангуйлагдсан ДОХ-той өвчтөнд хэрэглэхгүй.
  4. Шалгаан тодорхойгүй тунгалагийн булчирхай томорсон, халуурч байгаа үед хэрэглэхгүй.


Эмчийн схемийн дагуу жороор олгогдоно.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл