brandKolon pharma

Топикро 0,1 тос (Такролимус 0.1%) дааваргүй

40,300₮
Богино тайлбар
Дааваргүй арьсны үрэвслийн эсрэг тосон түрхлэг. Топикро 0.1 цэнхэр тосыг 15 дээш насны насанд хүрэгчдэд хэрэглэнэ. Топикро 0.03% ягаан тосыг 2 нас хүүхдүүдэд хэрэглэнэ.

Такролимус 0.1% найрлагатай Солонгос улсад үйлдвэрлэсэн Топикро 0.1% тосон түрхлэг ЭМЯ-ны бүртгэлтэй албан ёсоор Монголд ирлээ . (10гр савалгаатай)


ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА: Топикро 0,1%-ийг 15-аас дээш насны насанд хүрсэн хүмүүст хэрэглэнэ. Өдөрт 1-2 удаа арьсны асуудалтай хэсэгт түрхэнэ. Хэр хугацаанд хэрэглэхийг эмч зааж өгнө.


ХЭРЭГЛЭХ ЗААЛТУУД:

  • Дунд ба хүнд хэлбэрийн атопик дерматит буюу экзем/диатез-ын үед сэдрэлийн үед болон намжмал үед эмчилгээний үр дүнг сайжруулж барих зорилгоор эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
  • Арьс цайх буюу витилиго өвчний үед 3-6 сар хүртэл урт хугацаанд эмчийн заавраар дерматазон тосон түрхлэгтэй хавсарч болон дангаар нь хэрэглэнэ.
  • Псориаз буюу хайрст үлд өвчний сэдрэлийн үед болон намжмал үед эмчилгээний үр дүнг сайжруулж барих зорилгоор эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
  • Даавартай тосны шалтгаант ягаан батга, арьсны эмзэгшил даавартай тосны гаж нөлөөг арилгах зорилгоор эмчийн заавраар хэрэглэнэ.


САНАМЖ: Экзем, псориазны тууралт их тайлбайтай, арьс хэт эмзэгшсэн, даавартай тосны улмаас арьс нимгэрч хамгаалалт суларсан үед топикро тосон түрхлэгийг анх түрхэхэд чимчигнэх, хорсох төст мэдрэмж үүсдэг бөгөөд энэ нь аажимдаа нөхөн төлжилт сайжрахтай хамт багасч арилна. Мөн эхлээд стеройд тосоор үрэвслийг бууруулсаны дараа топикро тосыг эмчилгээнд нэмж, үр дүнг барих зорилгоор хавсарч хэрэглэх боломжтой.


ЭСРЭГ ЗААЛТУУД:

  1. Тууралт идээлж үрэвссэн, халдвар орж шархалсан үед хэрэглэхгүй.
  2. Жирэмсэн, хөхүүл болон 2-с доош насны хүүхдэд хэрэглэхэд аюулгүй эсэх нь бүрэн судлагдаагүй тул хэрэглэхгүй
  3. Дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа, дархлаа дарангуйлагдсан ДОХ-той өвчтөнд хэрэглэхгүй.
  4. Шалгаан тодорхойгүй тунгалагийн булчирхай томорсон, халуурч байгаа үед хэрэглэхгүй.


Эмчийн схемийн дагуу, жороор олгогдоно.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл