Pharmaceris A – Hyaluro Sensibiotic
Пребиотиктой гүн чийгшүүлэх серум
Хэт мэдрэг, харшилтай, хуурайшсан, PIE үрэвслийн дараах улайлтыг эрчимтэй бууруулж, тайвшруулна.
Лазер болон бусад гоо сайхны ажилбаруудын дараа арьсны хамгаалалтыг сэргээж, сорвигүй нөхөн сэргэхэд тустай. Энгийн арьс арчилгаанд ч өдөр тутам хэрэглэхэд арьсны чанарыг үр дүнтэй нэмэгдүүлнэ.
Найрлага, үйлчилгээ:
- Гиалуроны хүчил: Арьсны бүх давхаргад чийгшүүлнэ.
- Нео-PGA 2.5%: Polyglutamic Acid нь гиалуроны хүчлийн молекулаас 4-5 дахин илүү ус татах чадвартай мезо-гибрид чийгшүүлэгч. Зөвхөн арьсны гадаргууд биш, эпидермисийн бүх давхаргад чийг нэвтрүүлж, чийг алдагдал (TEWL) бууруулах, коллаген, эластин нийлэгжилтийг дэмжих үйлчилгээтэй бөгөөд инвазив бус “мезо” төрлийн үр дүнг мэдрүүлнэ. Гиалуроны хүчилтэй хамт хэрэглэхэд синергетик буюу харилцан бие биенээ дэмжиж ультра гүн чийгшүүлэх үр нөлөөтэй.
- SENSIBIOM пребиотик комплекс: Арьсны бичил орчныг тэнцвэржүүлж, ашигтай бактеруудын тоог нэмэгдүүлнэ. Арьсны өөрийн хамгаалах тогтолцоог идэвхжүүлж загатнах, хорсох, улайх, таталдах, халуу оргих эмзэгшлийн ерөнхий шинжүүдийг бууруулна.
- Трехалоз 2%: Эсийн ус тогтоон барих чадварыг сайжруулна. Антиоксидант, хөгшрөлтийн эсрэг арьс чангалах, нүхжилт агшаах, гадаад орчны арьсанд үзүүлэх стрессээс хамгаална. Гуужуулалт, лазерын дараа арьсны нөхөн төлжилтийг дэмжих байгалийн гаралтай дисахарид юм.
- Ниацинамид: Нөхөн төлжилт, гэрэлтсэн төрх, хөгшрөлтийн эсрэг
- Пантенол: Арьс тайвшруулах, зөөлрүүлэх
Хэрэглэх заавар:
- Өглөө, орой цэвэр (хуурай эсвэл нойтон) арьсанд жигд түрхэнэ.
- Нүүр, хүзүү, нүд орчим болон цээжний хэсэгт хэрэглэнэ.
- Нүүр будалтын сууринд тохиромжтой. Серум шингэсний дараа давхар тосон бүтэцтэй чийгшүүлэгч түрхэнэ (шингээгүй үед түрхэхгүй)
Бүх төрлийн арьсанд өдөр тутам хэрэглэхэд нэн тохиромжтой.
Дараах тохиолдлуудад тусгайлан хэрэглэхэд үр дүнтэй.
- Эмзэг, харшилтай, хуурайшсан, цочирсон арьс
- Харшлын улиралд мэдрэмтгий болдог арьс
- Гуужуулалт, лазер, пилингийн дараах арьс
- Батга болон бусад шалтгаант үрэвслийн дараах улайлтанд үр дүнтэй.
- Батгатай, нүхжилттэй, тослог арьсанд ч тохиромжтой. (тосон бөглөө үүсгэхгүй)
ОНЦЛОГ:
Хэрэглэгчдийн 96% шууд чийгшүүлэлтийн үр дүнг богино хугацаанд мэдэрсэн, 95% арьс тайвширч, тав тухтай мэдрэмж 1 удаа хэрэглэсний дараа үүссэн нь In vivo судалгаагаар батлагдсан* (Dr Irena Eris судалгааны төвд, 3 долоо хоног турш явагдсан судалгааны үр дүн)
Хэмжээ: 30 мл