Дааврын шалтгаант үс уналт (эрэгтэй, эмэгтэйд ч тохиромжтой) үсний булцуунд шинээр үс ургахад шаардлагатай тэжээлээр бүрэн хангах бөгөөд үсний дааврын хүлээн авуурт хориг үүсгэснээр дааврын өөрчлөлтийн улмаас унаад шингэрч байгаа үс уналтыг үр дүнтэй зогсооно.
Шампунь болон лосионыг хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй.
ШАМПУНЬ: Нойтон үсний угт шампуниасаа хангалттай хэмжээгээр түрхээд сайтар массажлан хөөсрүүлээд 2-3 минутын дараа усаар зайлна. Үүний дараа лосионоо цацаж хэрэглэнэ.
ЛОСИОН: Нойтон эсвэл хуурай үсэнд өдөрт 2 удаа цацаж хэрэглэнэ. Үс унаж халцарсан эсвэл их унаж байгаа асуудалтай хэсэгт шууд цацна. Лосионоо түрхэсний дараа усаар зайлах шаардлагагүй!
Лосион хэрэглэх тун: 1-2 мл (1мл=8 удаагийн даралттай цацалт) Үс сийрэг буюу халцарсан хуйханд шууд цацаж хэрэглэнэ. Хэрэв үс урт, шигүү эсвэл дагзны ар хэсэгт халцарсан бол уртасгагч хошууг хийж үсний угт хүргэж цацаж хэрэглэнэ.