4 мг зажилж “уудаг” шахмал гуурсан хоолойн багтраа, харшил
Лейкотриены рецепторын антагонист гэж нэрлэгддэг АЛЕКАСТ бол бие махбодийн доторх “лейкотриен” гэдэг бодисын идэвхийг хориглож үйлчилдэг эм юм. Лейкотриенийг хориглосноор бронхын багтраа ба харшлын шалтгаант хамрын салстын үрэвслийн (ринит гэнэ) шинж тэмдгийг хөнгөвчилж өгдөг.
АЛЕКАСТ нь стероидын бүлгийн эм (холестеринтэй холбоотой липидийн органик нэгдэл) биш бөгөөд түүний идэвхтэй үйлчлэгч бодис болох монтелукаст нь хүүхдийн өсөлтийн хурдад нөлөөлдөггүй нь судалгаагаар батлагдсан (астма, харшлын ринитийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн хэсгээс үзэх боломжтой).
АЛЕКАСТ бэлдмэлийг үе үе “хөдөлдөг” бронхийн багтраа ба харшлын ринитийн шинж тэмдгийг бууруулах зорилгоор хэрэглэдэг.