ХУУРАЙ , ЭМЗЭГ БАТГАТАЙ АРЬСНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ : Хуурай эмзэг арьсанд батга гардаг бол буруу бүтээгдэхүүн хэрэглэхэд улам цочрол өгдөг. Энэхүү эмчилгээний багц нь арьсыг тайвшруулж, чийгшүүлэн, батгыг үе шаттайгаар эмчлэх зорилготой. Хөөсөн угаагч : Пребиотик агуулсан өтгөн хөөсөн цэвэрлэгч бөгөөд маш эмзэг, харшламтгай болон бүх төрлийн арьсанд зориулагдсан. SPF, усны хамгаалалттай будгийн үлдэгдлийг ч гүн цэвэрлэнэ. Өглөө, оройд угаана. Чийгшүүлэх мист : Арьсыг гүн чийгшүүлж, тайвшруулахын зэрэгцээ микробиомыг тэнцвэржүүлж, арьсны дархлааг дэмждэг. Хоргүйжүүлэх үйлчилгээтэй . Пребиотиктой гүн чийгшүүлэх өдрийн тос : Иммуно пребиотик зэрэг найрлага нь арьсны дархлаа, чийг, хамгаалалт гурвыг зэрэг бэхжүүлдэг. Түрхмэгц чийгшүүлж, улайлт, таталдах зэрэг шинжийг намжааж тайвшруулна. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Нүүр будалтын сууринд ч зохицоно. Пребиотиктой шөнийн тос : Түрхмэгц чийгшүүлж, улайлт, таталдах зэрэг шинжийг намжааж тайвшруулна. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Меди акне пойнт гел : Идээт үрэвсэлт батга, улайлт, гүвдрүүт, цист хэлбэрийн үрэвслийг богино хугацаанд намдаах зорилготой, цэгчилж түрхэх өндөр концентрацтай гель. 2% устөрөгчийн хэт исэл (H₂O₂), салицилын хүчил, D-пантенолоор баяжуулсан найрлага нь батганы шалтгаанд эсийн түвшинд нөлөөлж, үрэвслийг бууруулна. Дипален гел ( адаплен ) : Хар, цагаан батга, үрэвсэлт идээт батга, хүнд хэлбэрийн зангилаат, цист батга ч бай бүгд микрокомедоноос үүсдэг тул дипален гелийг 8-12 долоо хоног ба түүнээс урт хугацаанд батганы эмчилгээнд болон сэдрэлээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг барих зорилгоор хэрэглэнэ.