
Froika DermocosmeticsКоллаген нийлэгжилтийг дэмжих сүүлийн үеийн тренд бол РЕТИНОЛ бөгөөд суларч унжсан арьсыг чангалж, нүхжилт, өнгөц үрчлээг арилгаж, гүн үрчлээг үр дүнтэй бууруулж, шинээр үрчлээ үүсэхээс сэргийлнэ. Харин ГИАЛУРОНЫ ХҮЧИЛ агуулсан мицелляр ус, хөөсөн цэвэрлэгч, чийгшүүлэх тос нь ретинолын нөлөөгөөр арьс гуужиж шинэчлэгдэх явцад үүсэх хуурайшилтаас сэргийлж, гүн чийгшүүлж арьсны баррьерийг сэргээж ретинолын үйлчилгээг дэмжинэ.
Үрчлээ, нүхжилтийн эсрэг арьс чангалах, өнгөц үрчлээ арилгах, гүн үрчлээ багасгаж дахин үүсэхээс сэргийлэх багц нь үндсэн суурь арьс арчилгааны 4 бүтээгдэхүүн багтсан.
Та нэмэлтээр илүү эрчимжүүлсэн олон шатлалт арьс арчилгааны мист тонер, серум, нарны тос зэргээс зөвлүүлэх бол манай чат руу холбогдож зөвлөхөөс мэдээлэл авах бүрэн боломжтой.
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ: Липосомжуулсан ретинол 0.1% ретинолыг липосом (өөхөн бүрхүүлтэй бичил капсул)-д оруулсан хэлбэр бөгөөд энгийн ретинолоос арьсанд илүү сайн нэвтэрч, тогтвортой үйлчилж, цочрол бага өгдөг давуу талтай.
РЕТИНОЛ ХЭРЭГЛЭХ ҮЕИЙН ЗӨВЛӨМЖ:
Эхний 14 хоногт: 2-3 хоногт 1 удаа зөвхөн оройн арьс арчилгаанд вандуйн хэмжээтэй (pea-sized) авч жигд нимгэн тарааж түрхээд, араас нь чийгшүүлнэ.
14 ХОНОГИЙН ДАРААГААС: Таны арьс ретинолд дассан, эмзэгшиж хуурайшихгүй байгаа бол цааш өнжөөд 1 эсвэл орой бүр түрхэж болно. САНАМЖ: Хэрэв арьс хуурайшвал буцаад өнжөөд 1 удаа түрхэнэ.