Климбазол мөөгөнцөр, хагны эсрэг

40,000₮
Богино тайлбар
Климбазол нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй эмчилгээний найрлага бөгөөд үс хуйх угаах болон нүүр, бие угааж хэрэглэх боломжтой.

Мөөгөнцрийн шалтгаант архаг, дахилтат хаг арилгах эмчилгээний шампунь


Энэхүү шампунь нь байнгын хагтах, хогжруутах болон хуйх загатнахад маш үр дүнтэй. 

  • Климбазол, шинэ төрлийн антимикотик буюу мөөгөнцөрийн эсрэг бодис бөгөөд энэ нь Pityrosporum ovale эсрэг хүчтэй үйлчилгээтэй
  • Салицилийн хүчил нь кератолитикийн буюу гуужилтын эсрэг үйлчилгээтэй
  • Каприол глицин нь тослог зохицуулах мөн тайвшруулах үйлчилгээтэй
  • Пантенол нь тайвшруулах үйлчилгээтэй

Давирхай агуулаагүй, тааламжтай үнэртэй, сайн хөөсөрч үсийг зөөлөн самнахад амархан болгодог. 

Арьсны төрөл: 

Хагталт, гуужилт, загатналттай үсэнд 

Савалгааны хэмжээ:

 200 мл

Хэрэглэх заалт:

  • Хагталт, хуйх хуурайшиж гуужилт их явагдах үед
  • Хайрсжих болон загатнаатай үсэнд

Үйлчилгээ:

  • Хагны эсрэг
  • Тослог зохицуулах
  • Цочрол болон загатналт намдаах

Хэрэглэх арга:

 Нойтон үсэн дээр шампуныг түрхэж хурууны өндөгөөр зөөлөн массаж хийж өгнө. Үсэн дээрээ хэдэн минут хөөсрүүлж орхино. Маш сайн зайлж угаана. Хагийн бүр мөсөн арилгах эмчилгээнд дараах 2 шатыг мөрдвөл илүү үр дүнтэй. 1, Эмчилгээний үе: Долоо хоногт 2-3 удаа гэх мэт 6 долоо хоногийн хугацаанд 2, Урьдчилан сэргийлэх: Долоо хоногт нэг удаа үр дүнг тогтмол барьж байхаар хэрэглэх 

Найрлага:

  • Климбазол
  • Салицилийн хүчил
  • Каприлол глицин
  • Пантенол

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл