СИЛВЕРКАНТ

(Silver Sulfadiazine Cream USP 1% w/w)

Эмийн хэлбэр: Гадуур хэсэг газарт хэрэглэхэд зориулсан 1%-н крем.

Найрлага:  Мөнгөний Сульфадиазины крем USP: 1%,  

Эмийн эмчилгээнийбүлэг: Бактерийн эсрэг бэлдмэл.

Эм судлалын үйлдэл:

  • Мөнгөний Сульфадиазин нь бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй. Олон төрлийн Грам сөрөг болон эерэг бактерийн эсрэг үйлдэлтэй бөгөөд  мөн мөөгөнцөрийн эсрэг нөлөөлнө.

Хэрэглэх заалт:

Мөнгөний Сульфадиазины крем нь хэсэг газарт хэрэглэх бактерийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл бөгөөд түүнийг хоёр болон гуравдугаар зэргийн түлэгдэлттэй өвчтөнд шархыг халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор болон эмчилгээнд нэмэлт болгон хэрэглэдэг.

Хориглох заалт:

  • Мөнгөний Сульфадиазины 1%-н кремийг Мөнгөний Сульфадиазин буюу бэлдмэлийн найрлаганд орсон бусад аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.  
  • Учир нь Сульфаниламидын бэлдмэлийн эмчилгээ нь цөмт шарлалт (kernicterus) үүсэх эрсдэлийг ихэсгэдэг болох нь тодорхойлогдсон бөгөөд Мөнгөний Сульфадиазины кремийг жирэмсэн буюу жирэмсний хожуу үед, мөн түүнчлэн дутуу нярай хийгээд төрсний дараах 2 сар хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй.

Тун, хэрэглэх арга:

  • Түлэгдсэн өвчтөнд хамгийн түрүүнд зөв арчилгаа эмчилгээ чухал бөгөөд үүнд юуны түрүүнд шокийн эсрэг болон өвдөлт намдаах эмчилгээ шаардлагатай.
  • Дараа нь түлэгдэлийн шархыг анхны цэцлэлт хийн цэвэрлээд, ариун нөхцөлд Мөнгөний Сульфадиазины кремийг түрхэнэ.
  • Биеийн гадаргуугийн түлэгдсэн талбай нь Мөнгөний Сульфадиазины кремээр байнга бүрхэгдсэн байх ёстой.
  • Кремийг өдөрт 1-2 удаа ойролцоогоор 1.6мм зузаантайгаар арьсанд түрхэнэ. Хэрвээ шаардлагатай бол, өвчтөний үйлдлийн улмаас арчигдсан хэсэгт кремийг дахин түрхдэг. Түрхэцийг хэрэглэх хугацаа богино байх тул заавал гадуур нь боолт хийх шаардлагагүй байдаг.
  • Гэхдээ тухайн хүний онцлогоос шалтгаалан хэрвээшаардагдвал гадуур нь боолт хийлгэж болох ба Мөнгөний Сульфадиазины кремийг тухайн түлэгдэлт эдгэртэл түрхэх буюу эсвэл тухайн түлэгдсэн хэсэгт арьс нөхөхөд бэлэн болтол үргэлжлүүлэн хэрэглэнэ.
  • Ноцтой гаж нөлөө илэрснээс бусад тохиолдолд энэхүү бэлдмэлийг хэрэглэхээ эмчилгээний явцад гэнэт зогсоож болохгүй ба хэрэв тэгвэл халдвартай хэвээр үлдэж болзошгүй. 

Гаж нөлөө:

  • Зарим тохиолдолд Мөнгөний Сульфадиазины кремийг хэрэглэж байгаа өвчтөнд  түр зуур лейкопени үүсч байсан нь бүртгэгдсэн.
  • Сульфонамидууд:
    • Биеийн ихээхэн талбайг эзлүүлэн түрхсэн үед (биеийн гадаргуугийн 20%-с илүү) нилээд хэмжээний Сульфадиазин шимэгдэн системийн цусны эргэлтэнд орно. Тиймээс сульфонамидуудад илэрдэг гаж урвалууд илэрч болзошгүй.
    • Олонтоо тохиолддог бусад сөрөг тохиолдууд нь арьсны үхжилт, олон хэлбэрт улайлт, арьсны өнгө өөрчлөгдөх, хорсох мэдрэмж төрөх, туурах болон бөөрний завсрын эдийн үрэвслүүд зэрэг болно. 

Анхааруулга ба болгоомжлол:

  • Хэрвээ элэг болон бөөрний үйл ажиллагаа доройтож эмийн биеэс гадагшилах хэмжээ буурах үед биед хуримтлагдах байдал үүсэх ба энэ үед Мөнгөний Сульфадиазины 1%-н крем нь эмчилгээнд зайлшгүй хэрэгтэй эсэхийг харьцуулсны үндсэн дээр зогсоох эсэхээ шийднэ.
  • Хэсэг газарт хэрэглэдэг протеолитик ферментүүдийг Мөнгөний Сульфадиазины кремтэй хамт хэрэглэвэл мөнгө нь тухайн ферментийг идэвхигүй болгож болзошгүй болохыг тооцох хэрэгтэй.
  • Мөн Мөнгөний Сульфадиазин болон бусад сульфонамидын хооронд ноцтой солбимол хэт мэдрэгшилт үүсэх магадлалтай. Хэрвээ Мөнгөний Сульфадиазин эмчилгээний үед харшилын урвалууд илэрвэл ноцтой харшилын урвалын үзүүлэх хор уршигийг харьцуулан тооцсоны үндсэн дээр эмчилгээг зогсоох эсэх тухай асуудлыг шийдэх хэрэгтэй. 
  • Глюкоз-6-фосфат дегидрогеназа ферментийн төрөлхийн дутмагшилтай зарим хүмүүст Мөнгөний Сульфадиазины 1%-н кремийг хэрэглэх үед ноцтой сөрөг нөлөө, тухайлвал гемолиз үүсч болзошгүй.
  • Биеийн ихээхэн талбайг эзлүүлэн түрхсэн үед (биеийн гадаргуугийн 20%-с илүү) нилээд хэмжээний Сульфадиазин шимэгдэн системийн цусны эргэлтэнд орно. Тиймээс сульфонамидуудад илэрдэг гаж урвалууд илэрч болзошгүй.

Тун хэтрэлтийн шинж тэмдэг ба эмчилгээ:

Хэрвээ их түлэгдсэн буюу уг эм хэт ихээр шимэгдсэн өвчтөнд эмгэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд хамгийн чухал нь шингэнийг зохих түвшинд барьж шингэн дутагдахаас урьдчилан сэргийлэх ба мөн бөөрний үйл ажиллагааны дутагдалын илэрч болзошгүй шинж тэмдгийг хянаж байх хэрэгтэй.

Хадгалах нөхцөл:

  • 30°С-с дээшгүй хэмд хадгална.
  • Гэрлээс хамгаалан хадгалах хэрэгтэй.
  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Савлалт:

  • 30 гр-аар хөнгөн цагаан тюбед савлагдана.
  • 250 гр /500 гр -аар таглаатай саванд савлагдсан.