

Бид бүхэн 1957 онд байгуулагдсан Грек улсын нэр хүндтэй арьс арчилгааны Фройка ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор Монголдоо оруулж ирж ажиллаж байна.Panagiotis Koutsoukos анх Фройка компанийг байгуулсан бөгөөд одоогоор Грек улсын эм зүйн болон гоо сайхан арьс арчилгааны тэргүүлэгч үйлдвэрлэгчийн нэг болсон байна.
Фройка компани нь хамгийн чанартай түүхий эдээр арьс арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн компани бөгөөд энэхүү компани бүтээгдэхүүнээ нарийн хяналт судалгаа шинжилгээний үндсэн дээр үйлдвэрлэдэг.
Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд:
- Арьсны эмчилгээ болон арьсны эрүүл байдалыг хангах бүтээгдэхүүн
- Үсний эмчилгэээний бүтээгдэхүүн
- Нарны туяанаас арьсыг хамгаалах бүтээгдэхүүн
- Амны хөндийн ариун цэврийн бүтээгдэхүүн
Технологи
- Харшил бага үүсгэдэг /гипоаллержи/ найрлагатай
- Бүтээгдэхүүн тус бүр нь энгийн, цэвэр, хамгийн чанартай орц найрлагатай байх ба нэмэлт шаардлагагүй дүүргэгч эд, химийн бодис нэмдэггүй
- Орц найрлагыг нарийн сонгодог
- Бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон дуусах хугацааг нарийн хянадаг
- Судалгаа шинжилгээний тасагтай
Нийлүүлдэг зах зээл
Бүх бүтээгдэхүүн нь харшил үүсгэддэггүй, эмзэг, хуурай, хэвийн арьсны төрөлд тохирсон бөгөөд
Арьсны эмчилгээний ангилалд хамаарах косметик юм. Бүтээгдэхүүнийг арьсны нарийн мэргэжилийн, харшилын, хүүхдийн, гоо сайхны мэс засалын, эмэгтэйчүүдийн болон шүдний эмч нар хэрэглэгчиддэд санал болгож бичдэг.
Сургалт
Одоогийн байдлаар нийт 15000 орчим мэргэжилтэнүүд Фройкагаас зохион байгуулсан бүтээгдэхүүний сургалтанд хамрагдсан ба үүнд:
- 900 арьсны эмч
- 2500 эмэгтэйчүүдийн эмч
- 3400 хүүхдийн эмч
- 100 харшилын эмч
- 200 гоо сайхны мэс засалч
- 9000 шүдний эмч нар хамрагдсан байна.
Судалгаа шинжилгээний тасаг
Фройка компани нь сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторитой бөгөөд өндөр мэдлэгтэй эм зүйч болон химич нарийн бүрэлдэхүүнтэй хамт олноор шинээр судалгаа шинжилгээнд гарсан ололт амжилтын дагуу бүтээгдэхүүний найрлагаа шинэчилэх эсвэл шинээр бүтээгдэхүүн зохион бүтээж, байнгын шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлж ажиллаж байдаг.

Нийт 200 ханган нийлүүлэх байгууллага болон 8500 эмийн сангаар бүтээгдэхүүнээ борлуулдаг.
Бүтээгдэхүүн тус бүр нь Европын Холбооны болон Олон Улсын Сайн Үйлдвэрлэлийн (GMP) хяналтын дагуу үйлдвэрлэгддэг.
Тухайн компани нь ISO 9001 чанарын гэрчилгээтэй бөгөөд 2000 онд энэхүү гэрчилгээгээ Герман Улсын ДКС өндөр чанартай бүтээгдэхүүн болон үйлчилгээний сертификат олгодог компаниар орж баталгаажуулан авсан байна.
Албан ёсны хаяг:
http://froika.com/associates/