Стеройд тосны хэрэглээг багасгах аргууд

загатнаа

📌 Стеройд хэрэглээг багасгах шаардлага бага насны хүүхэд болон жирэмсэн хүнд нэн чухал. Хэдийгээр стеройд тос нь үрэвсэлт арьсны гол эмчилгээний нэг боловч арьсны эмчийн зөвлөгөөгүйгээр  удаан хугацаанд дур мэдэн байнга хэрэглэх нь арьсыг нимгэн болгох, улайлгах, загатнаа үүсгэх, арьсан дээр судас ил гарч харагдах мөн уян хатан байдлаа алдагдахад хүргэдэг. Мөн байнга стеройд тосны хамааралтай болох эрсдэлтэй.

Аль болох стеройд тосны хэрэглээг багасгахын тулд та дараах энгийн өөрчлөлтүүдийг  өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.

  1. Арьсыг байнга тохирсон эмзэг арьс арчилгааны  чийгшүүлэгчээр өдөр бүр  чийгшүүлж өгөх нь стеройд тосны хэрэглээг  багасгахад тустай.  Хэт их хуурайшилттай арьсанд уреа агуулсан чийгшүүлэгч кремыг түрхэхийг зөвлөж байна.
  2. Арьсыг хуурайшуулдаг саван, бок, үнэртүүлэгч зэргийг хэрэглэхгүйгээр тусгай эмзэг арьсанд зориулсан зөөлөн цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглэж байх. Гол нь шинж тэмдэг дарах зорилгоор Стеройд тос хэрэглэхээс зайлсхийж , загатнах үед каламинтай тос түрхэх
  3. Их халуун усанд байнга өдөр бүр орохгүй байх нь арьсыг байнга хуурайшихаас хамгаална.
  4. Өрөө хэт хуурайшилтай байдаг бол өрөө чийгшүүлэгч авах.
  5. Хэт их тоосонцор татах хивсний оронд амархан цэвэрлэж байх шалтай болох, байнга чийгтэй цэвэрлэгээ хийх.
  6. Арьсны өвчнийг сэдрээдэг хоол хүнснээс аль болох татгалзах.
  7. Арьсны өвчний гол сэдрээгч хүчин зүйл бол сэтгэл санаа тогтворгүй байх. Аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж сайн унтаж амарч байх.
  8. Арьсны өвчтэй бага насны хүүхдэд иллэг хийж өгөх нь хүүхдийн дархлааг сайжруулах мөн тайвшруулж өгдөг.