ФРОЙКА ҮС УНАЛТЫН ЭСРЭГ МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ШАМПУНЬ, ЛОСИОН

ХЭРЭГЛЭХ ЗААЛТУУД
  • Дааврын шалтгаант үс уналт (Эрэгтэй, эмэгтэй насжилт, цэвэршилттэй холбоотой дааврын өөрчлөлт, жирэмсэн хөхүүл үеийн үс уналтаас урьдчилан сэргийлэх болон уналтыг зогсоох зорилгоор хэрэглэнэ)
  • Бусад бүх төрлийн үс уналт (архаг явцтай үс уналт, улиралын шалтгаант гэх мэт)
  • Гэмтэж хугарсан, салаалсан үсэнд тэжээл өгөх, хэвийн ургалтыг сайжруулах.
  • Үсний ургалтыг түргэсгэх, урт ургуулах зорилгоор мөн хэрэглэж болно.
  • Үс шилжүүлэн суулгах эмчилгээний өмнө болон дараа хэрэглэх нь эмчилгээний үр дүнг сайжруулна.
  • Голомтлон хэсэг газарт халзарсан бол усны ургалтыг дэмжих зорилгоор хэрэглэнэ        
НАЙРЛАГА
  • Витаминлаг биотин трипептид- үсний фолликулуудыг эрүүл зөв бүтэцтэй, хэвийн ургах нөхцөлийг бүрдүүлж, шинээр ургахыг нь идэвхижүүлнэ. Энэ  үйлчилгээ нь биотины фолликул руу шинээр ургах дохиог дамжуулах нейротрансмитер-ийн  үүрэг гүйцэтгэдэгтэй холботой.
  • Дигуанозин-Тетра-Фосфат- өндөр энергийн агуламж бухүй молекул бөгөөд фолликулуудын зөв бүтэц, хэвийн хэмжээтэй ургах энергийн эх үүсвэр болно.
  • Амино хүчил, Дермопротейнууд, Органик хүхэр- үсний булцуунд шаардлагатай тэжээл болох бөгөөд эрчимтэй ургах гол нөхцөл болно. Мөн hair anchoring буюу үсний ширхэгийг хуйханд барьж, тогтоох үйлчилгээтэй.
  • Витамиг В-ын тоник комплекс (B1, B3, B5, B6, B7)-  үсний ургалтыг дэмжих тэжээл болохоос гадна тослогийн хэмжээг зохицуулж багасгана. Энэ нь себумын гиперсекретацийн процессыг зохицуулах үйлчилгээтэй холбоотой.
  • Апигенин Флавоноидууд-  цусны бичил эргэлтийг (microcirculation) сайжруулж өгсөнөөр үсний угт очих тэжээлийн бодисын эргэлт нэмэгдэнэ.
  • Олеаны хүчил, ДГТ-ны сонгомол хориглогч- тестостероныг – дигидротестрон болж хувирах механизмыг зогсооно.
  • Шүлтлэг бус(non-alkalinity) буюу pH 5.5-5.7 хооронд тул хуйхны хэвийн хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалж, зохицуулах үйлчилгээг үзүүлнэ.
  • SLES free (Sodium Laureth Sulfate), Paraben free – СЛЕС буюу үс гялалзуулагч химийн бодис, парабен агуулаагүй!
ҮЙЛЧИЛГЭЭ
  • Үсний угт шаардлагатай нэмэлт тэжээл, витаминуудыг өгч, хуйхны бичил цусны эргэлтийг сайжруулсанаар үсны ургалт эрчимтэй нэмэгдэнэ.
  • Үс уналтыг багасгаж, хуйх үсийг барьж тогтоох (hair’s anchoring) үйлдлийн сайжруулна.
  • Халцарсан хэсэгт шинэ үс ургалтыг нэмэгдүүлнэ.
  • Хуйхны тослогийг багасгаж, тэнцвэржүүлсэнээр үсний уг, сүв нь тослогт бөглөрч тэжээлгүй болж унахаас урьдчилан сэргийлнэ.
  • Хуйхны хүчил-шүлтийн (pH) тэнцвэрт байдлыг хадгалсанаар үс гэмтэх, унахыг бууруулна.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Шампунь болон лосионыг хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй.

ШАМПУНЬ: Нойтон үсний угт шампуниасаа хангалттай хэмжээгээр түрхээд сайтар массажлан хөөсрүүлээд 2-3 минутын дараа усаар зайлна. Үүний дараа лосионоо цацаж хэрэглэнэ.

ЛОСИОН: Нойтон эсвэл хуурай үсэнд өдөрт 2 удаа цацаж хэрэглэнэ. Үс унаж халцарсан эсвэл их унаж байгаа  асуудалтай  хэсэгт шууд цацна. Лосионоо түрхэсний дараа усаар зайлах шаардлагагүй!

Лосион хэрэглэх тун: 1-2 мл (1мл=8 удаагийн даралттай цацалт) Үс сийрэг буюу халцарсан хуйханд шууд цацаж хэрэглэнэ. Хэрэв үс урт, шигүү эсвэл дагзны ар хэсэгт халцарсан бол уртасгагч хошууг хийж үсний угт хүргэж цацаж хэрэглэнэ.

САНАМЖ

Цацлагаа хэт холоос цацахгүй аль болох хуйханд ойр цацна. Холоос цацах үед амьсгалаар орж түр зуурын ханиалгалт үүсгэж болзошгүй.

Мөн нүдэнд цацах, урсаж орохоос сэргийлэх, орсон тохиолдолд хангалттай урсгал усаар угааж зайлна уу. 

Жич: Лосион 150 мл савлагаатай бөгөөд 100 мл идэвхитэй бүтээгдэхүүн агуулсан байдаг.

 

КЛИНИК ҮНДЭСЛЭЛ

Хамгийн түгээмэл тохиолдох үс уналтын шалтгаан бол насжилттай холбоотой үсний угийн гэмтэл, цусны бичил эргэлтийн болон тэжээлийн дутагдал мөн дигидротестостерон(DHT)ны шууд нөлөө байдаг.  Гормоны өөрчлөлтийн улмаас тестостерон нь DHT болж хувирах үйл явц идэвхжинэ. Улмаар үс тослогтож үсний уг битүүрсэнээр фолликулууд хатингаршин (follicle atrophy) унах гол шалтгаан болдог байна. Иймд Фройка үс уналтын эсрэг эмчилгээ нь биоактив пептидүүд, энергийн болон тэжээлийн молекулууд, витаминууд, флавонойдууд мөн DHT блокер зэрэг харилцан бие биенийхээ үйлдлийг дэмжих үйлчилгээтэй цогц найрлагатай бүтээгдсэн.