Хацрын улайлт талаар

Нүүрний улайлт  үүсгэх хэд хэдэн шалтгаанууд 

1. Эмзэг, мэдрэмтгий арьс

Хэрвээ та эмзэг мэдрэмтгий арьстай бол нүүрний савангаас эхлээд бүхий л гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрийн арьсандаа тохируулан сонгох шаардлагатай. Нэг найзад нь таарч байгаа нүүр арчилгааны бүтээгдэхүүн бүх арьсанд тохирно гэж байхгүй. Иймээс өөрийн арьсны онцлогоо мэргэжилийн эмчид үзүүлж оношлуулах нь хамгийн зүйтэй юм.

2. Ягаан батгаягаан батга

Ягаан батга нь  хялгасан судас шинээр бий болгодог. Энэ нь арьсны улайлт үүсэх бас нэг шалтгаан болдог. Мөн ягаан батганы эмчилгээг мэргэжилийн арьсны эмчид хандаж үзүүлэх нь оновчтой.

3. Хэт хуурайшилттай арьс

Арьсанд ус чийг дутсанаас хуурайшилт үүснэ. Хуурайшилт нь арьсны үрэвслийг илүү өдөөдөг ба үүний үр дүнд улайлт бий болдог.

4. Судасжилт үүссэн телеангиоэктазий 

Арьс нимгэрснээр хялгасан судаснууд илүү тод улаан харагддаг байна. Хацар, хамар хэсэг хамгийн нимгэн арьстай байдаг тул улайж харагддаг. Арьсаа хэт их ширүүн үрж гуужуулах, цэвэрлэх зэрэг буруу арчилгаа нь арьсыг нимгэн болгодог. Мөн дур мэдэн гормонтой тоснууд жишээ нь синафлан цайруулдаг гэж нэгнээс сонсон хэрэглэх нь арьсаа гэмтээх улайлт байнга үүсгэх асуудалд хүргэдэг. Гормонтой тосыг хэзээ ч цайруулах зорилгоор хэрэглэдэггүй болохыг анхаарна уу.

5. Харшил

Арьс арчилгааны бүтээгдэхүүн харшилж, батга гарах, цочроох найрлагатай эсэхийг шалга. Нүүр цэвэрлэгч, арьс арчилгаа, үсний бүтээгдэхүүнүүдээ нэг дор хэрэглэхгүй нэг нэгээр нь хэрэглэж үз. Ингэснээр харшил өгч байгааг тодорхойлж болно.

Мөн амьдралын буруу хэвшилээс үүдэн арьс улайдаг. Үүнд: халуун ногоо, халуун хүйтний харшил, гоо сайхны эмчилгээ, нар салхины нөлөөлөл, сэтгэл хөдлөл зэрэг орно.

6. Тэгвэл биед ямар өөрчлөлт явагддаг бол?

hatsar ulaihУлайлт нь симпатик мэдрэлийн судаснаас эхтэй ба энэ судас нь цусан дахь адерналинийг идэвхжүүлж ялгаруулах үүрэгтэй. Симпатик мэдрэлийн системийг бид хянах боломжгүй. Ялангуяа өсвөр насны үед энэ байдал илүү ажиглагддаг. Анхны болзоо, нэгэндээ сайн болох гээд… анхны бүхэн сэтгэл хөдөлгөсөн үе байдаг.

Нүүр улайлтын эсрэг авах арга хэмжээнүүд 

1. Нүүрээ аль болох бага угаа

Бүлээн усаар угаа, халуун, хүйтэн ус нь арьсыг хуурайшуулдаг. Нүүр цэвэрлэгч  ямар ч хатуулаггүй, спирт агуулаагүй байх ёстой.

  • Нүүрээ угаасныхаа дараа зөөлөн хөвсгөр алчуураар арч. Хүчтэй үрж болохгүй.
  • Хэрвээ улайлт тань батгатай холбоотой бол та эмзэг арьстай биш гэсэн үг.  Тиймээс батгаа шахаж улайлт үүсгэхгүйгээр мэргэжилийн эмчид хандаж зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй.

2. Улайлтын эсрэг эмчилгээ хийх

Арьс тань амархан улайж байна гэдэг бол эмчилгээ шаардлагатай байна гэсэн үг. Тиймээс өөрт тохирох зөвхөн улайлтын эсрэг үйлчилгээ бүхий тос хэрэглэх хэрэгтэй.

Sensitive A-R Cream Улайлтын эсрэг тос

Энэхүү тос нь бичил цусны эргэлтийг хэвийн болгон, судасжилтаас хамгаалдаг хамгийн үр дүнтэй тос бөгөөд арьсан дахь улайлтыг багасгаж тайвшруулан, чийгшүүлнэ. Үе үе нүүр улайх, халуу оргих, судасжилт үүсэх, ягаан батга, арьсны мэс ажилбар, гоо сайхны эмчилгээний дараах улайлт, эмзэг цочромтгой арьс, байнгын хуурайшилттай арьсанд хэрэглэхэд тохиромжтой. Борлуулж буй эмийн сангуудийн байршилыг: http://bit.ly/2Ky5VaL орж харна уу.

хацрын улаан арилгах