Эвэршсэн арьсыг зөөлрүүлэх U-40 эмульс

хайрст арьс чийгшүүлэгч

Эвэршсэн арьсыг зөөлрүүлэх U-40 эмульс 

UREA буюу шүвтэр 40%-ийн агууламжтай эвэршсэн, зузаарсан арьсанд зориулсан бүтээгдэхүүн.

U-40 нь хуурай арьс ялангуяа эвэрших хандлагатай, зузаарсан зузаан арьс болон хайрс үүссэн тохиолдолд зөөлрүүлэх болон эвэрлэгийг багасгах зорилгоор хэрэглэгдэнэ.  Зузаарсан, хатуурсан эвсэл гэмтсэн хумсыг зөөлрүүлэх болон чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ. UREA алдагдсан арьсанд нөхөн өгч чийгшилтийг хадгална. Арьсны гидролипид давхрааг нөхөн сэргээж арьсыг зөөлөн болгоно. UREA, салицилийн хүчил болон лактик хүчил гэсэн 3 гол бодис нь үхжсэн арьсыг гуужуулж өгсөнөөр загатнаа болон хайрст гадаргууг арилгана. Ямар нэг үнэрт бодис болон будагч бодис ороогүй.

Арьсны төрөл: Хайрслаг, псориаз болон эвэршдэг арьс

Савлагааны хэмжээ: 150 мл

Үнэ: 35000₮

Хэрэглэх заалтууд:

  • Хайрст үлд
  • Загасан хайрстал
  • Алга, ул, тохой, өвдөгний зузаарсан эвэршил
  • Хумсны тэжээл алдагдал болон өнгө өөрчлөлт
  • Маш их хуурайшсан, улайсан болон ширүүн арьс
  • Загатнаа

Үйлчилгээ:

  • Арьсыг нөхөн сэргээж, уян хатан болгоно.
  • Эвэршилтийг багасгах ба зохицуулна.
  • Зузаарсан арьсыг нимгэрүүлнэ.
  • Улайлт болон загатнааг намдаана.
  • Хатуурсан арьсыг зөөлрүүлнэ.

Хэрэглэх заавар:

Нүүр ба биеийн арьсанд бол : Цэвэрхэн, хуурай арьсны зузаарсан хэсэгт дээр өдөрт 1-2 удаа түрхэнэ.

Хуйханд бол: Зөөлөн иллэг хийх байдлаар түрхэнэ. 1 цагийн дараа эсвэл шөнийн турш байлгаад зөөлөн шампунаар үсийг угаана.

Анхааруулга:

Хорсож  магадгүй. 3 хүртэл насны хүүхдэд хэрэглэж болохгүй.

 

Найрлага:

UREA шүвтэр 40% Чийгшүүлэх болон эвэрлэг бүтэцийг зохицуулах, загатнаа эсрэг
Салицилийн хүчил 2% Эвэрлэг бүрхүүлийг зохицуулах болон бууруулах, бактерийн эсрэг
Сүүний хүчил 2.5% Зөөлрүүлэх болон нөхөн төлжүүлэх

Мөн крем байдлаар http://nanopharm.mn/u-10-cream–крем/