Салхин цэцэгийн эмчилгээний удирдамж Chickenpox ( Varicella)
Тодорхойлолт: Салхин цэцэг нь цочмог, системжсэн ихэхнхи тохиолдод хүүхэд байх үед varicella zoster вирусаар дамжиж халдварладаг халдварт өвчин юм.
Халдвар дамжих зам:
Агаар дуслын замаар
- Хүнээс хүнд халдвар
Шинж тэмдэг:
Дархлаа сайтай хүүхдүүд хүнд тусдаггүй бол насанд хүрэгчид болон дархлаа муутай хүүхдэд халдвар хүнд. Бага зэргийн толгой өвдөх, халууралт, тайван биш байх байдал нь халдвар авсанаас хойш 10-21 хоногийн дараа ялангуяа тууралт 24-36 цагийн өмнө үүсэхээс шинж тэмдэгүүд илрэнэ.
Тууралт нь дунджаар 250-500 ширхэг жижиг, шингэн агуулсан, улаан толбон тууралт арьсан дээр гардаг. Тууралт нь эхлээд нүүр, их биеээр гараад цааш бүх биеэр тархдаг. Цэврүү нь нэг хоёр өдрийн дараагаар булингартай болж хагарч тавшдаг. Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинжүүд илэрнэ.
5 дахь өдрөөс хойш ихэнхидээ шинэ тууралт гарах нь зогсдог ба 6 дахь өдрөөс тавжиж 20 хоногийн дараагаас ихэнхи тав арилдаг.
Эмчилгээ:
- Шинж тэмдгийн дагуу эмчилгээ
- Үүсгэгчийн эсрэг: Ацикловирыг эмчийн заавраар 12 наснаас дээш насныханд хэрэглэнэ
- Дархлаа хэт суларсан өвчтөнд дуслаар ацикловир хэрэглэнэ.
Хүүхдүүдэд шинж тэмдгийн дагуу эмчилгээ шаардлагатай ба үүнд загатнааг намдаах, давхар бактерийн халдвар орохоос хамгаалж маажуулахгүй байх. Нойтон компресс, хэт их маажилтанд харшилын эсрэг эм тос болон овьёостой баннд оруулах нь туслана. Давхар халдвар авахаас сэргийлж байнга усанд орох, гарыг цэвэрхэн байлгаж хумсыг авч өгөх хэрэгтэй.
Каламин ЗАГАТНААНЫ ТОС
Бүх төрлийн загатнааны эсрэг тос
Хэрэглэх заавар: Гадуур хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
Насанд хүрэгчидэд, хүүхэд болон настай хүмүүст.
Эсрэг заалт: Ямар нэг найрлагад орсон бүтээгдэхүүнд харишилтай тохиолдолд хэрэглэхгүй.
Жирэмсэн, хөхүүл үед: Ямар нэг гаж нөлөө бүртгэгдээгүй.
Тун хэтрүүлэлт: тун хэтрүүлэх тохиолдол байхгүй
Фармакологийн шинж чанар: Каламин нь арьсыг тайвшруулах үйлдэлтэй мөн загатнааг намдаана. Мөн энэхүү тос нь халдваргүйжүүлэх үйлдэлтэй.