Лактофильтрум

Арьсыг дотроос нь цэвэрлэж, дархлаа сэргээх байгалийн гаралтай биеийг хоргүйжүүлэх бэлдмэл

Пребиотик + Энтеросорбент + Детокс

Бэлдмэл нь дотоод хордлого, хорыг бууруулж, бүдүүн гэдэсний бичил биетний хэвийн байдлыг бий болгосноор арьсны дархлааг болон биеийн ерөнхий дархлаа тогтолцоог дэмжих, бодисын солилцоог эрчимжүүлэх, гэдэсний хамгаалах хоригийг сайжруулж, гүрвэлцэх хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ.

Пребиотиктой тул гэдэсний ашигтай нян бактеруудын тоог өсгөх зэргээр таны биеийг хоргүйжүүлэх, харшил төрүүлэгчийг гадагшлуулах, хордлого тайлах зэрэг цогц үйлчилгээг үзүүлнэ.

Арьсны өнгийг сэргээж, цайруулах, үрэвслийн эсрэг үйлчилж эрүүл, чийгшлэг арьстай байхад тань туслаж арьсыг дотроос нь эмчилнэ. 

ҮНЭ: 35,000₮ 29,000₮

САВАЛГАА: 60 шахмал 

КУРС ЭМЧИЛГЭЭ: 14-21 хоног

ЭМИЙН САНГААС ОЛГОХ НӨХЦӨЛ: Жоргүй.



Найрлага





Хэрэглэх заалт
  1. Бүх төрлийн шалтгаант гэдэсний болон арьсны ашигтай нян бактерийн тэнцвэр алдагдсаны дараа нөхөн сэргээх зорилгоор (дисбактериоз)
  2. Антибиотик эмчилгээний дараа – гэдэсний хэвийн бичил орчинг тэнцвэржүүлэх,
  3. Арьс, харшлын өвчнүүдийн үед (Атопик дерматит, псориаз, экзем диатез, чонон хөрвөс, маажуур, ягаан батга, энгийн батга (Шилжилтийн насны болон насанд хүрэгчдийн батгашилт) гэх мэт
  4. Эмэгтэйчүүдийн үтрээний нянгийн гаралтай үрэвсэл, архаг мөөгөнцөр (вагиноз, үтрээний дисбиоз),
  5. Гэдэс цочролын хам шинжийн цогц эмчилгээнд хавсарч хэрэглэх,
  6. Элэгний гепатит ба циррозын үед элэг биеээ хоргүйжүүлэх чадаргүй болсон үед биед дотоод хордого төрүүлэх бодисууд их хуримтлагддаг
  7. Бодисын солилцооны хам шинж, хэвлийн таргалалт, таргалалт
  8. Өтгөн хаталт, арьс өнгөө алдаж хуурайших, үс, хумс хугарамтгай, гэмтэлтэй болох гэх мэт…

Хэрэглэх арга, тун
  • Хоол болон бусад төрлийн эм хэрэглэхээс 1 цагийн өмнө, эсвэл 1 цагийн дараа хангалттай хэмжээний усаар даруулж ууна. 
  • Курс эмчилгээний үргэлжлэх дундаж хугацаа 2-3 долоо хоног буюу 14-21 хоног байна.
  • Гэдэс цэвэрлэж детокс хийх болон арьсны өвчнүүдийн үед 21 хоног ууна.
  • Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх болон давтан курс эмчилгээг зөвхөн эмчийн заавраар хийнэ.
  • Бага насны хүүхдэд жижиглээд, усанд найруулж уулгаж болно.

Насны бүлэг

Хэрэглэх тун

1-3 настай хүүхдэд

½ тал шахмалаар өдөрт 3 удаа 

3-7 насны хүүхдэд

1 шахмалаар өдөрт 3 удаа

8-12 насны хүүхдэд

1-2 шахмалаар өдөрт 3 удаа

+12 насны хүүхэд болон

насанд хүрэгсэд

2-3 шахмалаар өдөрт 3 удаа

Нянгийн гаралтай

үтрээний үрэвсэл, мөөгөнцөр

2 шахмалаар өдөрт 3 удаа.


Эсрэг заалт
  1. Хувь хүн бэлдмэлд хэт мэдрэг байх,
  2. Гэдэсний түгжрэл,
  3. Ходоод-гэдэсний цус алдалт,
  4. Галактоземи,
  5. Ходоод ба 12 нугалаа гэдэсний шархлаат өвчний хурц үед,
  6. Гэдэсний атони үед бэлдмэлийг хэрэглэхгүй.

Гаж нөлөө, анхааруулга
  • Бэлдмэлийн найрлага дахь бодист харшил өгч болно.
  • Цөөн тохиолдолд гэдэс дүүрэх (ашигтай бактеруудын тоо толгой нэмэгдсэнээр гэдсэнд хэт их хий ялгаруулсантай холбоотой),
  • Суулгалт (усыг бүдүүн гэдсэнд татаж барьснаар өтгөн шингэрч суулгах шинж илэрч болзошгүй).
  • Дээрх тохиолдлуудад бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ.
  • ТУН ХЭТРЭЛТИЙН ШИНЖ ТЭМДЭГ:

Өтгөн хатах, хэвлийгээр өвдөх шинж илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ.

  • БУСАД ЭМИЙН БЭЛДМЭЛТЭЙ ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ: Нэгэн зэрэг дотуур ууж хэрэглэсэн зарим бэлдмэлийн эмчилгээний үр дүн буурч болно.
  • ОНЦГОЙ ЗААЛТ: Бэлдмэлийг бусад эмийн бэлдмэлтэй хавсарсан эмчилгээнд хэрэглэж болох бөгөөд ингэхдээ тусдаа хэрэглэх дүрмийг баримтална.

Бусад бүтээгдэхүүнүүд