ПСОРИАЗ ХООЛНЫ ДЭГЛЭМ

псориаз үед идэх хоол
Псориаз сэдрээгч нэг гол хүчин зүйлс бол хоол хүнс байдаг. Тэгвэл эмчлэх бас нэг хүчин зүйл нь ХООЛ ХҮНС…
ХАЙР-СТ ҮЛД сэдрэх үед гаднаасаа үрэвслийн эсрэг тос түрхэх, арьсаа чийгшүүлэх, шүршүүрт орох зэрэг арга хэмжээг шуурхай авч эхлэх хэрэгтэй.
Тэгвэл дотроосоо сайн унтаж нойроо авах, стрессээ чөлөөлж бясалгал хийх, тайван байж витамин Д уух, хоногт уух шингэнийг хангалттай болгох /эрдэсжүүлсэн ус, цэвэр ус/ өдөрт 2 литр хүртэл бага багаар ойр ойр уугаарай!
псориаз хоол хүнс
Сайн: Авокадо, спинач, будаа, сериал, ногоон навч, салмон загас, самар, спаржа, маалинга
Муу: Шарсан хуурсан түргэн хоол, харшил төрүүлэгч өндөртэй хүнс, цитрусын төрөл жимс, жүрж, мандарин, апелсин, шиш, буурцаг, даршилсан бүх төрлийн хүнс
хайрст үлд хооллолтХооллохдоо бага багаар, ойр ойрхон зарчимаар хооллоорой. Дээрх цагуудад бага гэлтгүй тэжээллэг зүйл ходоод руугаа шидчих зав гаргаарай!
 
псориаз хооллолт
Өдрийн хоолоо бэлтгээд авч явах санаа аваарай!
Мөн 7 хоног бүр идэх хоолны меню гаргаад хүнсээ базааж бэлтгээрэй! Эдийн засгийн хувьд мэдээж өртөг өндөртэй ч эрүүл мэнд, ирээдүйнхээ төлөө гэр бүлээрээ ЭРҮҮЛ ХООЛЛОХ боломжийг ПСОРИАЗ танд олгож бас шаардаж байна