Гормонтой тос гэж юу вэ? зөв хэрэглээ

хацрын улаан эмзэг улайлт хуурайшилт харшил синафлан синаплан

Гормонтой тосон түрхлэг буюу диатезд хэрэглээд бгаа локойд, синафлан, комбидерм …. Зэрэг тоснуудын талаар мэдээлэл оруулах гэж байна.

Эдгээр тоснуудад бөөрний дээд булчирхайнаас ялгарах глюкокортикостеройдуудыг байгалийн чигээр нь ялгаж авсан эсвэл нийлэг аргаар үйлдвэрлэсэн гормонуудыг ашигладаг.

Үйлдэл нь үрэвслийн эсрэг (улайлт, арьсны доод давхрага хөөж хавагнах) , дархлаа дарангуйлах, судас нарийсгах зэрэг болно. Харшил төрүүлэгч ямар нэгэн зүйл биед үйлчлэхэд арьсны эсүүдээс судас өргөсгөгч болон бусад үрэвслийн медиатрууд ялгарч улмаар арьс улаан загатнасан хөөсөн болдог. Энэ бүхний эсрэг үйлдэл үзүүлнэ.

Архаг өвчтэй хүмүүс гормоны эм схемээр уудаг их гаж нөлөөтэй хэцүү гэж сонсож байсан биздээ тэгвэл таны хэрэглэж буй эдгээр тоснууд түүнтэй яг адил үйлдэлтэй ганцхан арьсанд түрхэж хэрэглэдэг болохоор бүтэн биеэр эргэлдэж гаж нөлөө өгөх нь арай бага боловч янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалж эрхтэн тогтолцооны гаж нөлөөнүүд илрэх боломжтой бдаг бна.

1. Нас (нялх хүүхэд, хөгшин хүний арьс нимгэн байдгаас)

2. Биеийн аль хэсэгт түрхэж байгаагаас (суга, цавь, зовхи… Нимгэн хэсгүүдэд)

3. Арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан ( зүсэгдсэн, түлэгдсэн, гэмтсэн,…)

4. Түрхэж буй талбайн хэмжээнээс

5. Урт хугацааны турш хэрэглэх

6. Аль хэлбэрийн түрхлэг хэрэглэж байгаагаас

Мазь(ointment)> cream> lotion

7. Ил биш газар түрхэхэд шимэгдэлт нь мөн ихэсдэг (боолт болон хувцсан дотуур г. М)

Гормоны тосыг үйлдлийн хүчээр нь ихэнх оронд 5 ангилдаг америк 7 ангилсан байна. class 1 ээс class 7 хамгийн хүчтэй.

Групээсээ харсан тоснуудаар жишээ авахад

Локойд нь class 1 нялх хүүхэд хэрэглэх боломжтой

Синафлан class 5 нялх хүүхэд мөш болгоомжтой эмчийн хяналтанд хэрэглэх ….

Гаж нөлөө:

хэсэг газарт үзүүлэх гаж нөлөө арьсны өнгө өөрчлөгдөх(цайх), батгаших, судас тодрох, тууралт, арьс нимгэрэх, бүх төрлийн арьсны үрэвсэл ……

Зөв хэрэглэх дүрэм:

1. Зөвхөн эмчийн тавьсан оношоор хэрэглэх

2. Зөвхөн эмчилгээний зорилгоор хэрэглэх урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй бх

3. Фтор агуулсан гормонтой тосыг хүүхдийн нүүр нугалаанууд , цавь , хошного орчим хэрэглэхгүй

4. Олон дахин түрхэхгүйн тулд болж өгвөл уртсагасан үйлдэлтэйг хэрэглэх

5. Цэвэрхэн арьсанд үрж массажлахгүй нимгэн түрхэж хэрэглэнэ

6. Түрхсэн хэсгийг ил байлгах

7. Эмчийн заасан хугацаанаас хэтрүүлж хэрэглэхгүй

Мөн эдгээр тосыг насанд хүрсэн хүмүүс байнгын замбараагүй хэрэглэдэг тохиолдол их байдаг охидууд их хэрэглэдэг ба түрхсэний дараа шууд нөлөө үзүүлж арьс арьс цайдаг. Энэ нөлөөнд хууртан замбараагүй хэрэглэхэд арьс аяндаа өөрийн чанаруудаа алдаж батгашиж , уян хатан чанараа алдах, хатингарших, идээт тууралт, арьсны мөөгөнцөр зэрэгт маш өртөмхий болдог.