
Froika - AC Suncare SPF50+
Sunscreen Anti-Acne Cream with cellular protection
Эмзэгшсэн арьсны батганы эсрэг өндөр зэргийн нарны хамгаалалтын тос. Арьсыг тань эсийн түвшинд хамгаална.
Дунд болон хүнд зэргийн батга, батганы курс эмчилгээний дараа, ретинойд, антибиотик болон даавар агуулсан тос удаан түрхэж хэрэглэсний улмаас арьс таталдаж улайдаг, хуурайшиж эмзэг, мэдрэмтгий болсон бүх төрлийн батганы суурь бүхий (Ягаан батга) арьсанд хэрэглэхэд тохиромжтой.
ОНЦЛОГ: Усан суурьтай, нон-комедогеник, тослогжилт болон гуужилтыг зохицуулж үрэвслийн эсрэг хүчтэй нөлөөлнө. Арьсыг чийгшүүлж, эмзэгшилтийг бууруулж арьсны өөрийн хамгаалах тогтолцоог сэргээнэ.
АРЬСНЫ ТӨРӨЛ: Эмзэг мэдрэмтгий, тослог, холимог болон үрэвсэл, улайлт, хуурайшилт бүхий бүх төрлийн батгатай арьс
ХЭМЖЭЭ: 40мл
ҮНЭ: 35,000₮
Найрлага

Шинэ төрлийн нарны хамгаалалтын хослол
(UVA/UVB/IR/Blue Protection Light)
Нарны хэт ягаан туяаны хорт хорт нөлөөнүүдээс хамгаалаад зогсохгүй дижитал төхөөрөмжүүдээс ялгардаг ЦЭНХЭР ГЭРЛИЙН нөлөөнөөс арьсыг хамгаална. Богино хугацаанд гэрэлд арьс түлэгдэж үрэвсэж улайх, урт хугацаанд гэрлийн нөлөөт арьсны хөгшрөлт, сэвх нөсөөжилт, арьсны хорт хавдар үүсэхээс сэргийлнэ. Шинэ төрлийн гэрлийн филтер нь арьсыг урт хугацаанд найдвартай хамгаална.

Ronacare® AP
Нарны хэт ягаан туяаны дэвшилтэт филтер бөгөөд эпидермисийн липидийн хэт исэлдэлтээс хамгаална. (Токоферол шиг үр дүнтэй бөгөөд токоферол ацетаттай адил тогтвортой байдаг.) Чөлөөт радикалуудаас хамгаалах антиоксидант үйлдэлтэй. Гэрлийн нөлөөт арьсны хөгшрөлт, нөсөөжилтөөс маш сайн хамгаална.

Цайрын глюконат (Zinc Gluconate)
Батга үүсгэгч нян болон үрэвслийн эсрэг нөлөөлж арьсны дархлааг сайжруулна. Тослогжилт бууруулж зохицуулна (себорегулятор)

Гиалуроны хүчил (Hyaluronic acid)
Маш сайн чийгшил өгч, үрэвслийг багасгаж, арьсыг чийгээ алдахаас сэргийлэн, уян хатан чанарыг нэмэгдүүлж, үрчлээний эсрэг үйлчилнэ. Арьс жил бүр 1%-р гиалуроны хүчилээ алдаж байдаг. Иймд зайлшгүй нэмэлтээр хэрэглэх шаардлагатай.

Бетта глюкан (B glucan)
Арьсны эсүүдийн өөрийн (байгалийн) хамгаалах шинж чанарыг сэргээж өгнө.

Шилжилтийн насны хүүхдүүд болон насанд хүрэгчид хэрэглэх боломжтой.
- Тослог болон гуужилтат арьс
- Батгатай холбоотой арьсны асуудлуудтай (хар батга, зангилаат батга, идээт цэврүүнцэрт батга гэх мэт)
- Ягаан батга (Rosacea)
- Нүхжилт ихтэй, батганы соривтой арьс
- Үрэвсэл улайлт, үрэвслийн дараах нөсөөжилт
- Батганы эсрэг арьсны эсүүдийн байгалийн хамгаалах чадвар суларсан тохиолдол бүрт
- Ретинойдууд, антибиотик болон дааврын тосны гаж нөлөөнөөс арьс таталдаж улайсан, хуурайшсан
- Эмчилгээний улмаас үл тэвчил, дасал үүссэн тохиолдлуудад тус тус хэрэглэж болно.
Өглөө бүр (гадаа наранд гарахаас 15-20 минутын өмнө) нүүр болон хүзүү хэсэгт жигд түрхэнэ. 4 цаг тутамд дахин түрхэнэ.
Усанд сэлэхээс өмнө болон дараа дахин давтаж түрхэнэ. Мөн гадаа спортоор хичээллэх, гүйхдээ давтаж түрхэнэ.
- Гэрэлд тэсвэртэй өндөр зэргийн нарны хамгаалалт (UVA/UVB/IR)
- Гар утас, нөүтбүүкний цэнхэр гэрлээс арьсыг хамгаална.
- Ус-хөлсний хамгаалалттай.
- Усан суурьтай тул тослог арьсанд тохиромжтой. Арьсыг тослогтуулахгүй!
- Тослог бус(өтгөн биш) бүтэцтэй тул шингэц маш сайн.
- Өнгөгүй тул арьсыг цагааруулж, цагаан зураас үлдээхгүй.
- Парабен агуулаагүй!