
Froika - AC Suncare SPF30+
Sunscreen Anti-Acne Cream with cellular protection
Батганы эсрэг үйлчилж, эсийн түвшинд нарны хорт туяаны нөлөөнөөс арьсыг тань хамгаална.
Тослог, батга гарах хандлагатай эсвэл батганы эмчилгээ, даавар, антибиотиктой тос, эмийн эмчилгээний дараа хуурайшиж цочирсон арьсанд тусгайлан зориулсан шинэ төрлийн гэрэлд тэсвэртэй (UVA&UVB) нарны хамгаалалтын филтер агуулсан тос юм.
ОНЦЛОГ: Нон-комедогеник, антиоксидант, тослог болон гуужилт зохицуулах, үрэвслийн эсрэг, чийгшүүлэх, хамгаалах хавсарсан үйлдэлтэй.
Усан суурьтай тул арьсанд шингэц маш сайн, түрхэсний дараа бөөгнөрч, цагаан зураас үлдээхгүй тул нүүр будалтын суурь болгож хэрэглэхэд тохиромжтой.
АРЬСНЫ ТӨРӨЛ: Тослог, холимог болон үрэвсэлтэй, батгатай арьс
ХЭМЖЭЭ: 40мл
ҮНЭ: 35,000₮
Найрлага

Гэрэлд тэсвэртэй хамгаалалтууд (UVA&UVB)
Шинэ төрлийн гэрэлд тэсвэртэй нарны хамгаалалтын филтер агуулсан. Нарны хэт ягаан туяанаас үүсдэг хорт нөлөөнүүдээс маш сайн хамгаална. Үүнд: наранд арьс түлэгдэж гэмтэх, гэрлийн нөлөөнд хөгшрөх, сэвх нөсөөжилт үүсэх, урт хугацаанд арьсны хорт хавдраас сэргийлнэ.

Гиалуроны хүчил (Hyaluronic acid)
Маш сайн чийгшил өгч, үрэвслийг багасгаж, арьсыг чийгээ алдахаас сэргийлэн, уян хатан чанарыг нэмэгдүүлж, үрчлээний эсрэг үйлчилнэ. Арьс жил бүр 1%-р гиалуроны хүчилээ алдаж байдаг. Иймд зайлшгүй нэмэлтээр хэрэглэх шаардлагатай.

Е витамин (Vitamin E)
Антиоксидант тул чөлөөт радикалууд, үрэвсэл үүсгэгч хүчин зүйлсийг бууруулна. Иймд арьсыг эсийн түвшинд хамгаалж, нөхөн сэргээж, чийглэг зөөлөн толигор болгоно.

Бетта глюкан (B glucan)
Арьсны эсүүдийн өөрийн (байгалийн) хамгаалах шинж чанарыг сэргээж өгнө.

Шилжилтийн насны хүүхдүүд болон насанд хүрэгчид хэрэглэх боломжтой.
- Тослог болон гуужилтат арьс
- Батгатай холбоотой арьсны асуудлуудтай (хар батга, зангилаат батга, идээт цэврүүнцэрт батга гэх мэт)
- Нүхжилт ихтэй, батганы соривтой арьс
- Үрэвсэл улайлт, үрэвслийн дараах нөсөөжилт
- Батганы эсрэг арьсны эсүүдийн байгалийн хамгаалах чадвар суларсан тохиолдол бүрт
- Ретинойдууд, антибиотик болон дааврын тосны гаж нөлөөнөөс арьс таталдаж улайсан, хуурайшсан
- Эмчилгээний улмаас үл тэвчил, дасал үүссэн тохиолдлуудад тус тус хэрэглэж болно.
Өглөө бүр (гадаа наранд гарахаас 15-20 минутын өмнө) нүүр болон хүзүү хэсэгт жигд түрхэнэ. 4 цаг тутамд дахин түрхэнэ.
Усанд сэлэхээс өмнө болон дараа дахин давтаж түрхэнэ. Мөн гадаа спортоор хичээллэх, гүйхдээ давтаж түрхэнэ.
- Гэрэлд тэсвэртэй өндөр зэргийн химийн нарны хамгаалалт (UVA/UVB)
- Ус-хөлсний хамгаалалттай.
- Усан суурьтай тул тослог арьсанд тохиромжтой. Арьсыг тослогтуулахгүй!
- Тослог бус(өтгөн биш) бүтэцтэй тул шингэц маш сайн.
- Өнгөгүй тул арьсыг цагааруулж, цагаан зураас үлдээхгүй.
- Парабен агуулаагүй!