AC cure mle gel батга хатаах эмчилгээний тос түрхлэг гел арьс арчилгаа тослог батгатай үрэвсэлт идээтэй

AC Cure gel

AC Cure нь олон улсын батганы менежментийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд гадуур түрхэж хэрэглэх хэсгийн эмчилгээний гелэн түрхлэг юм. Нийлмэл найрлагатай бөгөөд “Адапалан + BPO” нь бүх төрлийн батганы, бүх шатны эмчилгээний үед бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд болон эмийн бодистой хавсарч хэрэглэж болно.

MLE – Multi Lamellar Emulsion технологи ашигласан тул цочроох чанар нь буурч, арьсанд шингэлт нь нэмэгдэж, батганы гүнд хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлсэн.

Санамж: Нүд болон уруулд хүргэхгүй!

Өнгө: Цагаан, цайвар шаргалдуу гел

Хэмжээ: 15 гр

Найрлага

Хэрэглэх заалт

Шилжилтийн насны хүүхдүүд болон насанд хүрэгчид хэрэглэхэд тохиромжтой (+9 наснаас хэрэглэнэ)

  • Үрэвсэлгүй батга (Хөнгөн зэргийн батга)
    • Хар батга (Нээлттэй /open comedon, blackhead)
    • Цагаан батга (Хаалттай /closed comedon, whitehead)
  • Үрэвсэлт батга (Дунд болон хүнд зэргийн батга)
    • Идээт үрэвсэлт батга
    • Идээт цэврүүт батга
    • Хөндийт батга
    • Зангилаат батга
Хэрэглэх арга

Анх удаа хэрэглэхэд сорил хийж түрхэнэ. Эхлээд 3-5 батганд түрхээд улайлт, загатнаа зэрэг цочирол үүсгэхгүй бол бусад хэсэгт түрхэж эхэлнэ. AC cure MLE гелийг өдөрт 1 удаа оройд, зөвхөн батгатай хэсэгт цэгчилж нимгэн түрхэж хэрэглэнэ.

  • Нойтон арьсанд түрхэхгүй! Тосны үйлчилгээ суларна.
  • Цэвэрлэсэн, хуурай арьсны асуудалтай хэсэгт зөвхөн батган дээр цэгчилж түрхэнэ. Нүүрэнд бүхэлд үрж түрхэж болохгүй! Учир нь эрүүл арьсыг цочроож гэмтээх эрсдэлтэй.
  • Эмчилгээний түршид өдөр нь нарны хамгаалалтын тос хэрэглэнэ. Учир нь гуужуулах үйлчилгээтэй тул арьсыг нарны гэрлээс хамгаалах шаардлагатай.
  • Жирэмсэн хүн хэрэглэхийг хориглоно. Ургийн хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар судлагдаагүй! Тиймээс нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хэрэглэх хугацаандаа жирэмслэлтээс хамгаална.

Хэрвээ арьс цочирч эмзэгшвэл:

  • AC Hydra чийгшүүлэх тос түрхэсний дараа AC cure gel түрхэх
  • Түрхэх давтамжаа багасгах (2 хоногт 1 удаа)
  • Ингэсэн ч цочирч байвал эмчилгээгээ түр эсвэл бүр мөсөн зогсооно. 

Үргэлжлэх хугацаа:

Эмчилгээний үргэлжилэх хугацааг эмч шийдэх ба ихэнх тохиолдолд эмчилгээ эхлэснээс хойш 1-4 долоо хоногт үр дүнгээ үзүүлж эхлэдэг.

Онцлог

MLE – Multi Lamellar Emulsion технологи ашигласан тул цочроох чанар нь буурч, арьсанд шингэлт нь нэмэгдэж, батганы гүнд хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлсэн.

Бусад бүтээгдэхүүнүүд