
Froika - AC Hydra Cream
Thanks to its soft exfoliating action, removes effectively dead cells
Батганы курс эмчилгээний үед болон дараа нь арьсыг чийгшүүлж, хамгаалах, даавар буюу стеройдууд, антибиотик агуулсан тосыг удаан хугацаанд түрхэж батгашиж, дасал үүссэн, хуурайшин таталдаж, улайж эмзэгшсэн арьсыг чийгшүүлэхэд нэн тохиромжтой усан суурьтай тос.
ОНЦЛОГ: Усан суурьтай, нон-комедогеник буюу тосон бөглөө үүсгэхгүй, арьсны хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг хангана. Өнгө, үнэр оруулагч бодис агуулаагүй!
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Ялангуяа эмзэг мэдрэмтгий цочирсон арьсанд зохицно.
ХЭМЖЭЭ: 50мл
ҮНЭ: 35,000₮
Найрлага

Авокадо ойл (Avocado oil)
Арьсанд тослог үүсгэхгүй, амин чухал өөхний хүчлүүдийг нөхөж, чийгшүүлнэ. Батганы шалтгаант хацрын улайлтыг багасгаж, үрэвслийн эсрэг маш сайн нөлөөлнө.

Ши тос (Shea Butter)
Арьсанд шаардлагатай тэжээлийг өгч, хамгаалах чадварыг нэмэгдүүлж, нөхөн төлжилтийг сайжруулан батганы шалтгаант арьсны өнгө өөрчлөгдөх, үрэвслийн дараах соривжилт үүсэхээс сэргийлнэ.

Бисаболол (Bisabolol)
Арьсны хэт мэдрэг байдлыг бууруулж, халуу оргиж таталдах, үе үе улайх мэдрэмжийг арилгана. Арьсны эдгэрэлтийг түргэсгэнэ.

Гиалуроны хүчил (Hyaluronic Acid)
Урт хугацаанд арьсыг чийгшүүлнэ.

Шилжилтийн насны хүүхдүүд болон насанд хүрэгчид хэрэглэх боломжтой.
- Тослог, батгатай, хуурайшиж эмзэгшсэн, хуурай болон холимог арьс
- Батганы курс эмчилгээний үед болон дараа нь арьсыг чийгшүүлж, хамгаалах
- Даавар буюу стеройдууд, антибиотик агуулсан тосыг удаан хугацаанд түрхэж батгашиж, дасал үүссэн
- Хуурайшин таталдаж, улайж эмзэгшсэн арьсыг чийгшүүлэхэд нэн тохиромжтой
Froika AC Hydra Cream Усан суурьтай чийгшүүлэх тосыг цэвэрхэн арьсанд өглөө, оройд түрхэж хэрэглэнэ.
Стеройд болон антибиотик бусад хэсгийн эмчилгээний тос түрхэхээс өмнө чийгшүүлэх тосоо түрхэж арьсаа чийгшүүлж, хамгаалсанаар цочирч, эмзэгшихээс урьдчилан сэргийлнэ.
- Усан суурьтай тул арьсыг тослогжуулахгүй.
- Арьсны ус-тосон бүрхүүлийг тэнцвэржүүлнэ.
- Арьсанд шаардлагатай нэмэлт тэжээлүүдийг нөхөж өгнө.