
Froika - AC Cream Extra
Thanks to its soft exfoliating action, removes effectively dead cells
Хар, цагаан батга арилгах, тослогжилт зохицуулах, нүхжилт буураалах тос
X-pressin C* 3% нь папая жимсний хандаас гаргаж авсан гуужуулах, комедон үүсэхээс сэргийлэх, тосон бөглөө задлах гайхалтай найрлага юм. Хар, цагаан батга, үрэвсэлт батга, тослог, нүхжилттэй арьсанд тохиромжтой.
ОНЦЛОГ: Крос-линкинг технологийн тусламжтай гаргаж авсан батганы эмчилгээний шинэ төрлийн тосон бөглөө задлагч, гуужуулах бүтээгдэхүүн болно.
ХЭМЖЭЭ: 30мл
ҮНЭ: 35,000₮
Найрлага

Экс Прессин Си (X pressin C 3%)
Папая жимсний хандаас гаргаж авсан гуужуулах, комедон үүсэхээс сэргийлэх задлагч (протеаза). Нөхөн төлжилтийг сайжруулах, арьсыг цайруулж өнгийг сэргээх, гадаргууг зөөлөн толигор болгох зэрэг цогц үйлчилгээтэй. X pressin C-г салицилын хүчилтэй харьцуулахад гуужуулах үйлчилгээ илүү сайн. Мөн гликолийн хүчилтэй адил арьсны өнгийг цайруулж гэрэлтсэн толигор болгоно.
Крос-линкинг технологийн тусламжтай гаргаж авсан батганы эмчилгээний шинэ төрлийн тосон бөглөө задлагч бүтээгдэхүүн болно.

Бакучиол (Bacuchiol/ Sytenol A)
Бакчи ургамлын үрнээс гаргаж авсан 5 альфа редуктаза (5-alpha-reductase) ферментийн идэвхийг дарангуйлж тослогийг багасгана. Дааврын шалтгаант батгашилтыг үр дүнтэй бууруулна. Ретинолын хүчилтэй ижил үйлчилгээтэй. Нөхөн төлжилтийг сайжруулж, арьсны өөхөн давхаргыг хэт исэлдэлтээс сэргийлнэ.

Ниацинамид буюу витамин В3 (Niacinamide/ Vitamin B3)
Нэгэн төрлийн В3 амин дэм ба арьсыг цайруулах, чийгшүүлэх, өнгөн давхаргыг хамгаалах үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлэхийн зэрэгцээ арьсны цусны эргэлтийг сайжруулан, улайлт, нүхжилтийг багасгаж, нөсөө толбо үүсэхээс сэргийлдэг шидэт найрлага юм. Батганы гүвдрүү, идээт цэврүүнцрийн шимэгдэлтийг сайжруулна. Тослог зохицуулах, нүхжилт агшаах үйлчилгээтэй.

Деканедиол, 10 ГидроксиДеканой хүчил болон Себацик хүчил (Decanediol, 10-Hydroxydecanoic Acid & Sebacic acid)
Арьсны тосон давхаргын бүтцийг сэргээж тослог зохицуулахаас гадна арьсны хүчил-шүлтийн тэнцвэр (pH баланс)-ийг тогтворжуулна. Улмаар арьсны өөрийн хамгаалах дархлаа тогтолцоог сэргээж бактерийн эсрэг хамгаалалт үүсгэж үйлчилнэ.

Этил Линолеат (ELA- Ethyl linoleate)
Арьсны чөлөөт өөхний хүчил бөгөөд эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд түгээмэл ордог. Батганы бактер бууруулах, үрэвслийн эсрэг маш сайн үйлчилгээтэй.

Шилжилтийн насны хүүхдүүд болон насанд хүрэгчид хэрэглэх боломжтой.
- Тослог болон холимог арьс (Т зон, U зон тослогжилт)
- Арьсны тослогжилт зохицуулж бууруулах
- Батгатай, үрэвсэлтэй арьс (хар, цагаан батга, идээт батга)
- Нүхжилт бууруулж, арьсны өнгө сэргээх
Froika AC Cream Extra тосыг цэвэрхэн арьсанд өдөрт 1-2 удаа түрхэж хэрэглэнэ. Оройд түрхэж хэрэглэхэд тохиромжтой.
Өглөө түрхэж хэрэглэх бол гадаа гарахдаа усан суурьтай нарны хамгаалалтын тос түрхэж хэрэглэнэ үү.
- Шинэ дэвшилтэт технологид суурилсан батганы эмчилгээний тос
- X pressin C нь салицилын хүчилнээс илүү арьсны гүнд шингэх чадвартай.
- Бакучиол болон арьсны амин чухал өөхний хүчлүүдийг агуулсан тул зөөлөн гуужуулахын хажуугаар арьсыг нөхөн төлжүүлж хамгаална.
- Ниацинамид буюу витамин В3 агуулсан