
Froika - AC Sal Wash cleanser
Liquid Cleanser for oily & acneic skin with BHA=SALICYLIC ACID 2%
Салицилын хүчил буюу BHA-2% агуулсан тослог, батгатай, үрэвсэлтэй арьсны гүн цэвэрлэгч
Арьсны гүн рүү маш сайн нэвтэрч (үхэжсэн эс эд, нян бактер агуулсан тосон бөглөөг задалж) бохирдлыг арилгана. Дунд, хүнд зэргийн батга, зангилаат, уутанцарт идээт батгашилт, ягаан батга зэрэг тохиолдолд эмийн эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ. Хар батганд хэрэглэхэд нэн тохиромжтой.
ОНЦЛОГ: BHA-2% агуулсан. Нүүр, хүзүү болон цээж, нуруу зэрэг биеийн батгашилтын үед гурвалсан эмчилгээний нэг хэсэг болно. Найрлагандаа шүлт(алкалин) болон саван агуулаагүй.
АРЬСНЫ ТӨРӨЛ: Тослог, батгатай арьс
ХЭМЖЭЭ: 200мл
ҮНЭ: 30,000₮
Найрлага

Салицилын хүчил (Salicylic Acid-BHA)
Салицилийн хүчил нь тосонд уусах шинж чанартай тул арьсны гүн рүү амархан нэвтэрнэ. Дараах үндсэн 3 үйлчилгээг үзүүлнэ.
• ГУУЖУУЛАХ үхсэн эс, тосон бөглөө, бохирдол зэргийг гуужуулна. Гүн цэвэрлэж арьсны сүвүүдийг нээж өгнө.
• АРЬСНЫ ӨНГӨ СЭРГЭЭХ Үрэвслийн дараах нөсөөжилт, соривжилтыг бууруулж цайруулна.
• БАКТЕРИЙН ЭСРЭГ Батга үүсгэгч нянгуудын өсөлт хөгжлийг дарангуйлна.
Хөнгөн зэргийн үрэвсэлт батгашилт, хар, цагаан батганы эмчилгээнд урт хугацаанд хэрэглэхэд үр дүнтэй.

Шилжилтийн насны хүүхдүүд болон насанд хүрэгчид хэрэглэх боломжтой.
- Бүх төрлийн батгашилт (комедон, идээт үрэвсэл,гүвдрүүт, зангилаат батга)
- Нүхжилт
- Үрэвсэл – улайлт
- Үрэвслийн дараах нөсөөжилт, арьсны өнгөний жигд бус байдал
- Батганы улмаас арьс эмзэг мэдрэмтгий болох
- Батганы эсрэг эмийн эмчилгээний улмаас үүсэх хуурайшилт, мэдрэг байдал, цочрол (Ретиноидууд, антибиотик бусад)
- Эмийн эмчилгээний үр дүнг сайжруулах/ Эмчилгээний дараа арьсны тэнцвэрт байдлыг хадгалах
AC Sal Wash Cleanser-ээр зөвхөн оройд 7 хоногт 1-4 удаа норгосон арьсанд түрхэж угаана. Дараа нь усаар зайлна.
Froika AC line дараах бүтээгдэхүүнүүд биеийн батгашилтын үед эмчилгээний үр дүнтэй ГУРВАЛ болно.
-
AC Sal-Wash Cleanser
-
AC Lotion F
-
AC Sal Peptide Cream