
Froika - AC hydra cleansing cream
Designed for skin left dry & irritated by medical treatments
Эмзэг, мэдрэмтгий, хуурай, улайж цочирсон арьсанд зориулсан зөөлрүүлж, чийгшүүлэх тосон суурьтай гүн цэвэрлэгч
Гайхалтай зөөлөн шинж чанартай тул эпидермсийг тэжээлээр хангаж, гүн чийгшүүлж хамгаална.
АРЬСНЫ ТӨРӨЛ: Хуурайшиж таталдсан, цочромтгой эмзэг, мэдрэмтгий болсон, улайлттай арьс
ХЭМЖЭЭ: 200мл
ҮНЭ: 30,000₮
Найрлага

Био-полисахарид (Biopolysaccharides)
Биотехнологийн аргаар гаргаж авсан полисахарид нь арьсны өөрийн усыг чийгшүүлж, хадгалах чадварыг нөхөн сэргээж маш сайн чийгшүүлнэ. Арьсны шинэчлэгдэх үйл явцад чухал үүрэг гүйцэтгэнэ.

E витамин (Vitamin E)
Антиоксидант – чөлөөт радикалууд, үрэвсэл үүсгэгч хүчин зүйлсийг бууруулж хамгаална. Арьсыг эсийн түвшинд хамгаалж, нөхөн сэргээж, чийглэг зөөлөн толигор болгоно.

Омега тосны хүчил (Vitamin F)
Церамидыг сэргээж, арьсаар ус-чийг алдалтыг зогсоож өгсөнөөр давхар үрэвслийн эсрэг үйлчилж, загатнаа дарж, тайвшируулна.

Глицерин (Glycerine)
Арьс тослогтуулахгүй маш сайн чийгшүүлнэ. Үхсэн эсүүдийг гадагшлуулж, зөөлөн толигор болгоно.

Шилжилтийн насны хүүхдүүд болон насанд хүрэгчид хэрэглэх боломжтой.
- Батганы курс эмчилгээний дараа арьсыг чийгшүүлж, хамгаалах, нөхөн төлжүүлэх
-
Даавар, антибиотик агуулсан тосыг удаан хугацаанд түрхэж батгашиж, дасал үүссэн тохиолдолд
-
Хуурайшин таталдаж, улайж эмзэгшсэн арьс
- Үрэвсэлтэй- улайлт судас өргөсөл
- Ягаан батга буюу розация
AC Hydra Cleansing cream-г хэрэглэхээс өмнө сэгсэрнэ үү!
Өдөрт 1-2 удаа чийгтэй арьсанд түрхэж хөөс үүстэл жигд массажлах байдлаар цэвэрлэнэ. Усаар зайлна.
Тосон суурьтай гүн цэвэрлэгч
Арьсанд шаардлагатай тэжээлээр хангана
Эмзэгшсэн байдлыг бууруулж, чийгшүүлж хамгаална.