
Froika - AC Liqiud cleanser
Exfoliating Oily – Blemish Prone Emulsion for body, back, chest, shoulders & face
Биеийн батгашилтын үед хэрэглэх гуужуулагч эмульс
Цээж, нуруу, мөр, хүзүүний том хэмжээтэй үрэвсэлт батга болон гар, хөл, өгзөгний үрэвсэлгүй хар, цагаан батга гуужуулах эмчилгээний зориулалт бүхий Аlpha Hydroxy Аcid-10-ийн өндөр агууламжтай эмульс. Тослог, батгатай, үрэвсэлтэй биеийн зузаан арьсыг гуужуулах, өнгө сэргээх, үрэвсэл бууруулах, соривжилт багасгах зэрэг ач холбогдолтой. Нүүрний дунд-хүнд зэргийн үрэвсэлт батгашилтын үед эмчийн заавраар хэрэглэнэ.
ОНЦЛОГ: Биеийн батгашилтын үед хэрэглэхэд тохиромжтой. AHA-ын өндөр агууламж нь цайруулах, өнгө сэргээх, тослогжилт, соривжилт бууруулах давуу талтай.
АРЬСНЫ ТӨРӨЛ: Тослог, холимог болон үрэвсэлтэй, батгатай арьс (биеийн хар, цагаан батга, идээт үрэвсэлт батга)
ХЭМЖЭЭ: 125мл
ҮНЭ: 35,000₮
Найрлага

AHA-BHA (Alpha Glycolic Acid & Beta Hydroxy Acids/ Salicylic Acid)
Маш сайн гуужуулж арьсны эсүүд шинэ эсээр солигдож шинэчлэгдсэнээр үрэвслийн эсрэг, батгашилтыг бууруулна. Хуучин үхсэн арьсыг гуужуулсанаар нөсөөт өөрчлөлт, саоривжилт багасч арьс гялалзсан, өнгөлөг харагдуулна.

Азелоглицин (Azeloglycina)
Батга үүсгэгч нянгийн хөгжлийг дарангуйлах (бактерстатик үйлчилгээ), үрэвслийн эсрэг үр дүнтэй нөлөөлж халдваргүйжүүлнэ. Мөн хөнгөн зэргийн гуужуулах, цайруулах, арьсны өнгө сэргээх, тослог бууруулах зохицуулах, нөхөн төлжилтийг нэмэгдүүлэх үйлдэлтэй. Үрэвсэлт батгашилтын эмчилгээнд үр дүнтэй.

Авокадо хандмал (Avocado extract)
Арьсанд тослог үүсгэхгүй чийгшүүлнэ. Батганы шалтгаант хацрын улайлтыг багасгаж, үрэвслийн эсрэг үйлчилнэ.

Цайрын глюконат (Zinc gluconate)
Үрэвсэлт батгашилтын үед соривжилт үүсэхээс сэргийлж арьсны хэвийн нөхөн төлжилтийг хангана.

Бисаболол (Bisabolol)
Арьсны хэт мэдрэг байдлыг бууруулж, халуу оргиж таталдах, үе үе улайх мэдрэмжийг арилгана. Арьсны эдгэрэлтийг түргэсгэнэ.

Никотинамид буюу витамин В3 (Nicotiamide /Vitamin B3)
Церамидын биосинтезийг нэмэгдүүлнэ. Үрэвслийн эсрэг нөлөөлнө. Тослог ялгаралтыг багасгана.

Гиалуроны хүчил (Hyaluronic acid)
Маш сайн чийгшил өгч, үрэвслийг багасгаж, арьсыг чийгээ алдахаас сэргийлэн, усыг арьсанд түгжиж барих гол хүчин зүйл болно. Мөн арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, үрчлээний эсрэг үйлчилнэ.

Витамин Е (Vitamin E)
Батганы эмчилгээний гол антиоксидант бөгөөд арьсны дархлааг дэмжиж, үрэвслийн эсрэг үйлчилнэ. Улайлтыг багасгана.
Шилжилтийн насны хүүхдүүд болон насанд хүрэгчид хэрэглэх боломжтой.
- Биеийн /цээж, нуруу, хүзүү, мөр хэсэгт/ тослог болон үрэвсэлт батгашилттай
- Биеийн хар, цагаан батга гуужуулах
- Өгзөг, гуя, бугалга хэсгийн тахианы арьс шиг арзгар цагаан батгашилт
- Нүүрний дунд болон хүнд зэргийн үрэвсэлт батганы үед эмчийн заавраар хэрэглэнэ.
AC АХА-10 Emulsion-ийг биеийн арьс цэвэрхэн чийгтэй үед эхний 7 хоногт 1-2 удаа, дараагийн 7 хоногт өнжөөд нэг буюу 3 удаа түрхэж массажлан шингээнэ. Угаах шаардлагагүй!
Бүтээгдэхүүний найрлага, шинж чанараас болж бага зэргийн хатгаж, хорсох мэдрэмж төрж болно. Энэ нь түрхэх үед мэдрэгдэнэ. Түрхэсний дараа арилна.
Зуны улиралд АХА-10 эмульсийг хэрэглэх үед гадаа гарахаасаа өмнө нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй. Мөн эмульс түрхэж байгаа хэсгийг наранд шууд ээхгүй аль болох хувцас өмсөж хамгаалж байх шаардлагатай.
- AHA өндөр агууламжтай гуужуулах эмчилгээний эмульс
- Батга, үрэвслийн дараах нөсөөжилт, соривжилт бууруулах
- Арьсны нөхөн төлжилтийг сайжруулна.