Батганы сорвийг Фройка сорвины тос арилгах уу?

батганы сорви арилгах

Батганы сорви арилгах

Фройка сорвины тос нь олон улсын сорвины эмчилгээнд шалгарсан шинэ үүссэн сорвинд хамгийн түрүүнд хэрэглэх заалттай идэвхитэй найрлага агуулсан тул эмч, эм зүйч болон хэрэглэгчидийн дунд үр дүн нь батлагдсан бүтээгдэхүүн юм. Олон хэрэглэгчид биднээс батганы сорвины эмчилгээнд хэрэглэх талаар асууж байгаа тул бид энэхүү зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

Батганы сорви нь батга үүссэний дараагаас арьс эдгэрэх явцад үүсдэг гэмтэлийн үр дүнд бий болдог. Арьсны ямар ч гэмтэлийн үед арьс нь эдгэрэлтийн 4 шатыг дамждаг бөгөөд үүнд: гемостазиз, үрэвсэл, шинэ эд үүссэх болон матрикс  шинэчлэгдэх  гэсэн шатууд байдаг байна. Судалгаагаар маш их үрэвсэлтэй үед батганы сорви үүсэх илүү их үүсдэг болохыг баталсан байна.

Гэмтсэн эд эдгэрсэний дараагаас холбогч эд болох фибробласт нь коллагений шинэ эдийг тухайн гэмтсэн хэсэгт үүсгэхэд оролцдог ба хэр их коллаген алдагдсанаас хамаарч ямар  батганы сорви үүсэх нь шалтгаалдаг.

Маш их хэмжээгээр коллаген арьсанд алдагдсанаар атропик сорви буюу арьс доошоо хонхойсон маягийн сорвиуд үүсдэг бол их хэмжээгээр коллаген тухайн сорвитой хэсэгт хуримтлагдсанаар гипертропик эсвэл келойд сорви буюу дээшээ түрж ургасан сорви үүсдэг байна.

Батганы сорвины 80-90 хувь нь атропик сорви буюу арьс коллагенаа алдаж нүхжилт маягийн ухагдсан сорви үүсдэг.

Батганы сорвины эмчилгээ:

Батганы сорвинд зөв сорвины эсрэг тос хэрэглэхгүй удсанаар атропик сорви буюу коллагенаа алдаж нүхжин гүн ухагдсан сорви болон арьсан дээр тогтдог. Энэ үед та ямар ч төрлийн тос туслах боломжгүй болдог тул  мэргэжилийн арьсны эмч хийдэг эмчилгээнүүд болох арьс тэгшилэх, лазер эмчилгээ гэх мэт аргууд туслана.

Мөн батга гарсан үед оролдож дур мэдэн шахсанаар бохир оруулж улам гүн сорви үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Мэргэжилийн арьсны эмч дээр очиж цэвэр ариун орчинд зөв эмчилгээ хийлгэх нь хамгийн чухал.  Үүнээс гадна батга үүсгэгч хүчин зүйлсийг багасгах жишээ нь хоол унд, стресс, гормоны өөрчлөлт, стресс гэх мэт. Энэ талаар дараагийн постоор танд зөвлөмж хүргэх болно. Иймээс та батганы сорвитой үлдэхгүйн тулд улайж эдгэж байх үед буюу арьс коллагенаа алдаагүй байх үед сорвины тос хэрэглэсэнээр сорвигүй эдгэх бүрэн боломжтой юм.батганы сорви арилгах

Ялангуяа нарны хамгаалаттай Фройка сорвины тос нь сорви улам наранд тодорч эдгэрэхээс хамгаалж мөн нэмэлт үрэвсэлийн эсрэг болон чийгшүүлэх найрлагатай тул нүүрэн дээр үүссэн батганы сорвинд хамгийн тохиромжтой.  Хамгийн гол нь та цаг алдалгүй тухайн батгатай хэсэг улайж эдгэж байх явцад сорвины эсрэг эмчилгээгээ эхэлбэл батганы сорвио ямар ч ул мөргүй арилгах боломжтой.

Сорвины тос нарны хамгаалалттай SPF 50+