Экземтэй хүүхдийн арьс нь маш эмзэг болсон байдаг бөгөөд ялангуяа хүйтний улиралд улам сэдрэх хандлагатай байдаг. Хуурай агаар, агаарын хэм хурдан өөрчлөгдөх, хоол хүнс гэх мэт сэдрээгч хүчин зүйлсийн улмаас арьс нь илүү хуурайшиж сэдэрдэг. Тухайн зовиуруудыг дарахад хүүхдээ бүлээн усанд дээд тал нь 5-10 минут оруулсаны дараа даруй чийгшүүлэгч тосоо түрхэж өгөх нь маш чухал гэдгийг анхаараарай. Уснаас гаргасны дараа маш зөөлөн арьсыг үрж биш дарж алчууранд шингээж аваад чийгтэй арьсан дээр нь даруй тохирсон чийгшүүлэгч тосоо түрхэж өгөх нь маш үр дүнтэй. Ингэснээр усанд орж чийгшсэн арьс маань тухайн уснаас авсан чийгшэлээ чийгшүүлэгч тосны тусламжтайгаар барьж авч байгаа гэсэн үг.
Чийгшүүлэгч тос дотор крем (CREAM) эсвэл тосон түрхлэг (ointment) нь лосьоныг бодвол илүү тос агуулж байдаг тул усанд орсоны дараа эдгээр төрлийн крем эсвэл тосон түрхлэг арьсны чийгшилийг хадгалахад туслана.
Фройка W plus цувралд овьёостой зөөлөн угаагч шингэн (баннаа дүүргэх үедээ маш бага хэмжээтэй хийхэд хангалттай) болон ОМЕГА 3, 6, Витамин B3 агуулсан крем болон сүүн тосон түрхлэгүүд байдаг.