Хуурай арьс эмчилгээ

хуурай арьс

Хуурай арьс нь маш олон шалтгааны улмаас ямар ч насны хүнд тохиолдож болдог.

Хуурай арьсны шинж тэмдэг:

  • Хуурай, хогжруутсан арьс
  • Загатнаа
  • Арьс маш хуурайшсанаас болж хагарч цус гарч эхлэх
  • Хуурай омголтсон уруул

Арьс хэт хуурай болсоноор хагарч эхлэх ба ингэснээр нян арьсанд нэвтрэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Ингэснээр арьс улайж өвдөлттэй хэсгүүд үүсэх ба энэ нь халдварын эхний шат болно.

Шалтгаан

  • Нас: Нас ахих тусам
  • Цаг агаар: маш хуурай уур амьсгалтай, ялангуяа Монголд өвлийн улирал
  • Арьсны өвчлөл: Экземтэй эсвэл псориазтай
  • Ажил мэргэжил: сувилагч, үсчин, байнга арьс нь усанд хүрч байдаг хүмүүс илүү түлхүү

Эмчилгээ

  • Чийгшүүлэгч тос өдөр бүр хэлэглэх. Үүнд UREA буюу шүвтэр болон сүүний хүчил (lactic acid) агуулсан тос сонгон хэрэглэсэнээр арьсны чийгшилийг хадгалах, арьсыг зөөлрүүлэх, арьс хагарахаас урьдчилан сэргийлнэ. Түрхэх явцад бага зэрэг хорсох мэдрэмж төрөх ба энэ нь эвэршсэн арьсыг гуужуулж өгдөг. Фройка  U10 нь (UREA) шүвтэр болон сүүний хүчил  (lactic acid) агуулсан чийгшүүлэгч бөгөөд 3%, 10% агууламжтай агаар оруулж исэлдүүлэхгүй сүүлийн үеийн дэвшилтэт технологиор савлагдсан Грек улсын чанарын батламжтай чийгшүүлэгч тос юм. Бүх төрлийн хуурай арьсанд тохиромжтой.
  • Эмч тухайн хүний арьсны онцлогоос хамаарч эмэн эмчилгээ жорын дагуу бичиж өгдөг.
  • Хэрвээ ажил мэргэжилээс хамаарч байгаа бол усанд арьсаа байнга байлгахаас хамгаалж бээлий өмсөх_чийгшүүлэгч тосоо өдөр бүр хэрэглэх

Өдөр тутам дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

  • Хэт халуун усанд удаан орохгүй байх. Ингэснээр арьсны өөрийн ус тосон бүрхүүл гэмтэж эхлэдэг. Бүлээн усанд 5-10 минут орж байх
  • Зөөлөн цэвэрлэгч хэрэглэх. Ялангуяа үнэртэй саван, бактерийн эсрэг саван, спирт агуулсан гар цэвэрлэгч шингэн хэрэглэхээ зогсоох. Үүний оронд маш зөөлөн цэвэрлэгч сонгоорой. Фройка Овьёостой угаагч нь бүх төрлийн арьсанд зориулсан арьсны ус тосон бүрхүүлийг нөхөн сэргээх үрэвсэл дарах эмзэг арьсанд зориулсан угаагч юм.
  • Усанд орсны дараа даруй чийгшүүлэгч тосоо түрхэх
  • Агаар чийгшүүлэгч унтах үедээ ашиглах