Олон Улсын Арьс Судлалын Нийгэмлэгийн Зөвлөмжинд, Арьсны бүх төрлийн эмгэгтэй үүнд экзем, диатез, псориаз гэх мэт тохиолдолд хамгийн дээд тал нь 5-10 минут бүлээн усанд орохыг зөвлөдөг. Өдөрт хамгийн дээд тал нь 1 удаа маш зөөлөн цэвэрлэгчээр угаах хэрэгтэй ба арьсаа үрж угаах шаардлагагүй.
Усанд орсоны дараа өөрт тохирсон чийгшүүлэгч тосоо түрхэж өгөөрэй.
Зарим хүмүүс удаан хугацаанд халуун усанд ороход маш сайхан загатнаа намдаж байна гэдэг боловч энэ нь цаашид арьсыг улам хуурайшуулж илүү сэдрээх хүчин зүйл болдог байна. Учир нь халуун ус арьсанд цусны эргэлтийг илүү дамжууулж өгсөнөөр улам сэдрээх ба харин эсрэгээр бүлээн ус нь арьсанд очих цусны эргэлтийг багасгагаж загатнааг дарж өгөх мэрэмжийг өгдөг байна.