Дүрэм 1. Арьсны онцлогтоо тааруулсан бүтээгдэхүүн сонгох
Таны сайн найзад таарч байсан арьс арчилгааны бүтээгдэхүүн таны арьсанд таарна гэж шууд 100 хувь итгэж болохгүй. Өөрийн арьсаа эрүүл байлгахын тулд хамгийн түрүүнд өөрийн арьсны онцлогт тааруулсан бүтээгдэхүүнээ сонгох нь хамгийн чухал. Хуурай арьс нь тослог арьстай адилхан биш.
Дүрэм 2. Эмзэг арьсны хэсэгтээ тусгай анхаарал хандуулах
Нүүрний зарим хэсэг (нүдний зовхи, уруул гэх мэт) маш эмзэг арьснаас бүтсэн байдаг. Нүдний зовхи болон уруул нь тусгай арчилгаа шаардагддаг.
Дүрэм 3. Зөөлөн цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглэх
Эмзэг арьс арчилгааны нэг хэсэг нь будгаа арилгахаас эхлэнэ. Арьсаа эмзэгшүүлж, арьсны тослог бүрхүүлийг гэмтээхээс хамгаалж арьсны хамгийн өнгөн гадаргуу болох эпидермсийг арьсны pH буюу хүчиллэг шүлтлэгтэй адил төрлийн зөөлөн цэвэрлэгчээр цэвэрлэх хэрэгтэй.
Дүрэм 4. Нүд орчимын арьсны хэсэгтээ байнга анхаарлаа хандуулах
Нүдний зовхины хэсэг нь нүүрний бусад хэсгийн арьсыг бодвол хамгийн эмзэг хэсэг байдаг. Энэ хэсэгтээ тохирсон зөөлөн цэвэрлэгчийг сонгох нь зүйтэй.
Дүрэм 5. Гуужуулах
Өөрийн арьсанд тааруулсан гуужуулагчийг долоо хоногт 1-2 удаа хэрэглэх. Энэхүү гуужуулагч нь хүчтэй биш арьсанд тохирсон маш зөөлөн байх ёстой.
Дүрэм 6. Чийгшүүлэгчээ зөв сонгох нь хамгийн чухал
Арьсны дермис гадаргуу 70 хувь хүртэл устай харин эпидермис 15 хувь хүртэл ус агуулдаг тул өдөр тутам өөрийн арьсанд тохирсон чийгшүүлэгчээ сонгох нь арьсны усны тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Дүрэм 7. Нүүр будалтын будагаа сонгохдоо харшил үүсгэгч багатай /hypoallergenic/ бүтээгдэхүүн сонгох.
Будалт хийхэд арьсанд харшил үүсгэгч бүтээгдэхүүнээс татгалзаж өөрийн арьсанд тохирсон будалтын бүтээгдэхүүн буюу эмзэг арьсанд зориулсан бүтээгдэхүүн сонгож байгаарай.
Дүрэм 8. Нарны тос байнга хэрэглэх
Ямар ч улирал байсан өдөр тутам нарны туяанаас арьсаа хамгаалах нь маш чухал. Нарны тос нь эрт арьсанд хөгширөлт явагдахаас урьдчилан сэргийлнэ.
Дүрэм 9. Гадаад стресс үүсгэгч хүчин зүйлсээс хамгаалах
Үүнд тамхи таталт, стресс, орчны бохирдол орох бөгөөд арьсанд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Иймээс өдөр тутам тохиолдох эдгээр хүчин зүйлсээс сэргийлж арьсандаа тохиросон бүтээгдэхүүнийг хэрэглэж орой унтахаас өмнө арьсаа байнга цэвэрлэж унтаж байгаарай.
Дүрэм 10. Уруулаа арчилахаа бүү мартаарай
Уруул хатаж омголтох үед зөөллөх чийгшүүлэх тос түрхэж байх.
Фройка эмзэг арьс арчилгааны угаагч болон кремны талаар дэлгэрэнгүй
Хацрын, нүүрний улайлт арилгах эмчилгээний тос Sensitive крем