Эрүүл арьсанд хэрэгтэй хоол хүнс
Эрүүл арьстай байх нэг чухал зүйл бол шим тэжээл сайтай хоол хүнс байнга хэрэглэхээс эхлэх ба таны арьсны харагдах байдал идэж ууж буй хоол хүнснээс тань шалтгаална гэдэгтэй хэн ч маргахгүй билээ.Таны удамшилын хүчин зүйл болон амьдралын хэмнэл мөн арьсны тань харагдах байдалд чухал нөлөө мөн үзүүлнэ. Та аль болох витаминлаг болон эрдэсээр баялаг мөн исэлдэлийн эсрэг бодис агуулсан хоол хүнс хэрэглэснээр эс дээр ирэх чөлөөт радикал буюу гэмтэлийг багасгаж өгөхөд тустай.
Дараах 5-н энгийн хэрнээ байнга олдоцтой байдаг Супер хоол хүнсийг танд танилцуулья.
Энэ жимс нь Витамин А, Ц болон исэлдэлийн эсрэг бодис ихтэй. Витамин Ц нь таны арьсны судасыг бэхжүүлж, судас өргөсгөхөөс хамгаалах ба Витамин А нь арьсны тослог байдлыг тэнцвэржүүлж өгсөнөөр батганы эсрэг маш чухал нөлөө үзүүлнэ.
Луувангийн улбар шар өнгө нь витамин А-гийн нэг гол үүсгэвэр болох бета-каротин юм. Арьсыг хортой нарны туяанаас хамгаалж мөн хуурай арьсанд нэн тустай.
Бууцай болон бусад ногоон хүнсний ногоонууд
Бууцай нь арьсанд хэрэгтэй ислэг, бета каротин, лутейн, төмөр, кальц , магнезум, фолат, витамин В, Ц, Е болон К агуулдаг. Түүхийгээр болон болгож хэрэглэж болно.
Загасанд омега 3 тосны хүчил агуулагддаг ба энэ нь үрэвсэл, хөгшрөлтийг удаашруулах мөн арьсыг хортой нарны туяанаас хамгаална. Мөн арьсыг тань чийгшэлээ хадгалах, зөөлөн болон гөлгөр харагдуулна.
Улаан лоолид байх ликопен нь арьсыг нарнаас хамгаална. Энэ найрлага нь арьсанд үрчлээ үүсэхээс сэргийлнэ. Байнга улаан лооль илэх нь арьсны улайлт болон гэмтэлээс хамгаална.