Хумсны сорви

Хумсны сорвин

Хумсны сорви

Хүүхдүүд тоглож дэггүйтэж байх үедээ өөрсдийгөө болон бусдыг гэмтээх тохиолдол байдаг. Хүүхдүүд олон төрлийн шалтгаанаас сорвитой болдогийн нэг түгээмэл жишээ  бол санаандгүйгээр өөрийгөө болон бусдыг хумсаараа урах маажих тохиолдол юм. Хүүхдийн арьс насанд хүрсэн хүний арьсыг бодвол Хумсны сорвихурдан нөхөн төлждөг хэдий ч шинээр шарх үүссэний дараахи зөв арьс арчилгаа хийгээгүйгээс болж насан туршид үлдэх сорви  болж хувирах нь ч бий.  Эхний ээлжинд тухайн шархыг зөв арчилж тав өөрөө унасны дараагаас эцэг эхчүүд хүү охиныхоо эмзэг арьсан дээр ямар нэг  сорви үлдэхээс сэргийлж сорвины гел шууд түрхэж эхлэх нь ямар ч сорвигүй эдгэх нөхцөлийг бүрдүүлэхэд туслана.  Тухайн шархтай хэсэг нь хэтэрхий гүн болон  эдгэрэлт удаан байвал мэргэжилийн эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй.

Хүүхэд тухайн шархтай хэсгийн таваар оролдох, загатналтаас болж маажсанаас болж тухайн арьсны хэсгийн эдгэрэлтийг удаашруулж улам том өргөн сорви болгож тогтох нөхцөлийг бүрдүүлж өгдөг гэдгийг эцэг эхчүүд санах нь зүйтэй.

Америкийн Хүүхэд Судлалын Академ зөвлөснөөр сорвины гелийг тухайн хүүхдийн сорвитой хэсэгт маш нимгэн массаж хийх байдлаар түрхэж өгсөнөөр сорви үүсэж тогтохоос сэргийлж өгдөг байна.  Мөн нарны хамгаалалттай сорвины гелийн онцлог нь нүүрэн хэсэгт үүссэн сорвийг нарны туяанаас хамгаалж харлахаас сэргийлж, бусад гол найрлагууд болох силикон, гиалуронийн хүчил, витамин Ц болон авокадо жимс нь арьсны нөхөн төлжилт болон эдгэрэлтийг хурдасгаж өгдөг онцлогтой.  6 сартайгаас дээш насны хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой. Нүдтэй ойр хэсгийн сорвинд маш болгоомжтойгоор нүдэнд оруулахгүйгээр түрхэхийг сануулж байна.