сорив сорви соривны тос сайн шилдэг сорвины гел гель силикон наалт

Фройка силикон суурьтай скаргель (Соривны тос)

Европын шилдэг эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүүн үйлдвэрлэгч Грек улсын 65 жилийн түүхт Фройка брэндийн силикон суурьтай сорвины гел.

Силикон гел гэж юу вэ? Энэ нь арьсан дээр резин-төст ус нэвтэрдэггүй цахилгаан-статик бүрхүүл үүсгэдэг бүтэц. Ингэснээр гэмтсэн арьсны хэсэг эргэж нөхөн төлжих явцад коллаген, фибрилүүд эмгэгээр эмх замбараагүй хуримтлагдаж,  овойж товойсон үзэмжгүй сорив үүсэхээс урьдчилан сэргийлж, соривгүй эдгэрэх үйл явцыг дэмжинэ.

Арьсны төрөл: Бүх төрлийн арьс

Савалгаа: 20 мл 40.000₮ 35.000₮ / 40 мл 70.000₮ 60.000₮

Хүргэлт Захиалга

∞ Бүх насны хүмүүс, биеийн аль ч хэсэгт түрхэж хэрэглэх боломжтой.

  • Тариа болон батганаас шалтгаалсан үрэвсэл
  • Салхинцэцэгний тууралтын дараа
  • Осол гэмтэл, мэс засал /хагалгааны дараа
  • Түлэгдэлт /түлэнхийний эмчилгээний дараа
  • Соривны өнгө өөрчлөгдөх (hyperpigmentation- гиперпигментэшн) Сорив харласан, борлосон үед өнгийг цайруулна.
  • Гипертрофик сорив
  • Келойд сорив зэрэг эмгэг соривжилт болон арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан бүх тохиолдолд сорив үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
  • Силикон наалт наахад тохиромжгүй нүүр, биеийн хэсгүүдэд түрхэж хэрэглэх заалттай.

Мөн нэгэнт үүсэж тогтсон, удсан соривны хэмжээ, зузааныг багасгах, өнгийг цайруулах зэргээр гадаад төрх буюу харагдах байдлыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.

 

 

Сонгиноны шүүс (Allium Cepa extract)

Нянгийн эсрэг (antimitonic action)  үйлчилгээ нь үрэвслийг бууруулна. Фибробластыг дарангуйлсанаар коллаген холбогч эдийн нийлэгжилтийг зохицуулна.

Флавонойдууд (Flavonoids)

Гэмтсэн арьсны цочромтгой байдал болон улайлт, үрэвсэлийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Омега 3, омега 6 өөхний хүчил (Omega-3, omega-6 fatty acids)

Зөөлрүүлэх, арьсыг гөлгөр болгох, нөхөн төлжилтийг сайжруулах болон үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй.

Витамин Е (Vitamin E)

Антиоксидант болон арьсыг зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

  • Фройка скаргелийг шарх эдгэсний дараагаас шууд түрхэж хэрэглэнэ.
  • Өглөө, орой цэвэрхэн, хуурай арьсанд түрхэж хэрэглэнэ.
  • Хурууны үзүүр дээр бага зэрэг хэмжээтэй гелийг авч сорвины уртын дагуу түрхэнэ.
  • Түрхэхдээ арьсан дээр даралттай дарах маягаар 2-3 минут массажлаж өгөх.
  • Өдрийн цагаар арьсаа гаднаас нь сайн чийгшүүлэх тос түрхэж хуурайшихаас хамгаална.
  • Дотроосоо ус шингэнээ тогтмол нөхөж ууснаар арьсны чийгшилээ  хангаж, соривжилтгүй эдгэхэд ач холбогдолтой.
  • Загатнах аед аль бололх маажихгүй байж, шаардлагатай бол загатнааны эсрэг тос түрхэнэ үү.

Шархны тав унаагүй, оёдол аваагүй, түлэгдэлтийн шарх шүүстэй эсвэл шарх идээлж хүндэрсэн зэрэг ил (нээлттэй) шарханд түрхэж хэрэглэж болохгүй.

 

  • Келоид болон бусад төрлийн соривны хэмжээ, зузааныг багасгаж харагдах байдлыг сайжруулж, сорив арилгана.
  • Гэмтсэн хэсэгт ус нэвтэрдэггүй бүрхүүл үүсгэдэг  тул нян, бактерийн халдвар орохоос хамгаална. 
  • Сорвижсон арьсыг зөөлрүүлж, гадаргууг тэгшилж гөлгөр болгох
  • Арьсны цочромтгой байдал болон үрэвсэлийг багасгах
  • Улайлт болон хэт нөсөөжихийг багасгах
  • Сорвиноос шалтгаалж загатнах эсвэл халуу төөнөх мэт мэдрэмжийг бууруулна.
  • Зөвхөн гадуур түрхэж хэрэглэнэ.
  • Найрлаганд орсон бодист хэт мэдрэмтгий, харшилтай хүн хэрэглэхийг хориглоно.