Хамгийн сайн сорвины тос. Та эмийн санд ороод сорвиндоо яг ямар бүтээгдэхүүн авахаа мэдэхгүй байна уу? 🤔
Хэрхэн сорвины бүтээгдэхүүн сонгох талаар танд дараах зөвлөмжийг хүргэж байна.
👁️Хамгийн түрүүнд харах зүйл бол тухайн тос эсвэл гелд ямар орц найрлагатай байгааг харах юм. Сорвинд хамгийн үр дүнтэй номер нэг найрлага бол Силикон/диметикон (silicone/dimethicone). Энэхүү найрлагатай бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны судалгаа болон клиникийн туршилтаар хамгийн үр дүнтэй сорвины эмчилгээ 💪 болох нь албан ёсоор батлагдсан.
Мэдээж хамгийн түрүүнд арьсны мэргэжилийн эмч болон эм зүйчтэй ярилцаж тухайн сорвинд хэрхэн зөв хэрэглэх болон бусад зөвлөгөөг авах нь зүйтэй.
Яагаад энэ силикон нь сорвинд ийм сайн үйлчилгээ үзүүлж байгаам бол?
Силикон нь монголоор цахиур гэдэг байгалийн эрдэст минерал юм. Энэ байгалийн эрдэст минерал нь маш олон эмчилгээний үр дүнтэй бөгөөд маш олон төрлийн эмчилгээнд хавсарч хэрэглэгддэг. WebMD дурдсанаар:
Үүнд:
- Яс сийрэгжих
- Зүрхний өвчин
- Цус харвалт
- Үс уналт
- Үс болон хумсны ургалт
- Хоол боловсруулах замын эмгэг
- Булчин шөрмөс татах болон суналт зэрэгт нэмэлт тэжээл маягаар хэрэглэх ба мөн
- Арьсны эдгэрэлт ялангуй сорвины харагдах байдлыг сайжруулж өгдөг.
Анх Австрали улсын Хүүхдийн Түлэгдэлийн тасагт 1981 оноос хойш амжилттай хэрэглэж эхлэсэн ба эхэн үедээ силикон нь наалт маягаар хэрэглэгддэг байсан. Гэвч зарим тохиолдолд энэ нь нүүр болон хөдөлгөөнт биеийн хэсэгт хэрэглэхэд тийм ч тохиромжгүй байсан.
Тэгвэл та одоо Сорвины гел биеийн аль ч хэсэгт ямар нэг асуудалгүй амархан хэрэглэх боломжтой боллоо. Түрхэсний дараа өнгөгүй бөгөөд үүний дараа гоо сайхны бүтээгдэхүүн нарны тос болон бусад тос нэмж хэрэглэж болно.
Силикон нь арьсыг чийгээ алдахаас хамгаалж давхарга үүсгэж өгсөнөөр эдгэрэлтийг түргэсгэж өгнө. Та сорвитой хэсгийн арьсаа аль болох чийгшүүлж хуурайшуулахгүй байх хэрэгтэй.
Зөвхөн арьсны харагдах байдлыг сайжруулаад зогсохгүй улайлт, загатнаа, өвдөлтийг намдааж өгнө. Бүх төрлийн сорвинд хэрэглэснээр, арьсыг зөөлрүүлж арьсны уян хатан чанарыг сайжруулна.
Фройка сорвины гелийн үндсэн найрлагын нэг нь силикон бөгөөд зааврын дагуу өдөр бүр хэрэглэснээр осол гэмтэл, түлэгдэлт, мэс заслын дараах бүх төрлийн сорвины харагдах байдлыг багасгаж өгнө. Силикон үндсэн найрлагтай бүтээгдэхүүн тул холбогч эд болох коллагений ургалтыг зохицуулж өгсөнөөр таны сорвийг цэвэр, нэгэн жигд бусад арьстай адил болгож эдгээхэд туслана.
Та хэрэглээд үз, үр дүнг та мэдрэх болно.
Арьсанд хайртай 💗 Фройка Сорвины гел.