СОРВИНЫ ШИДЭТ ЭМЧИЛГЭЭ СИЛИКОН НААЛТ
▪▪Онцлог▪▪
Силикон бүтээгдэхүүнүүд нь сорвины эмчилгээний шилдэг шийдэл. Силикон нь зөвхөн гелэн хэлбэрээр ч бус наалт хэлбэрээр байдгийг та мэдэх үү?
Силикон наалт нь тухайн сорвитой хэсгийн зузаан, харагдах байдал болон өнгийг 90% хүртэл үр дүнтэй эмчилдэг нь клиникийн туршилтаар батлагдсан бүтээгдэхүүн юм. Мэс заслын дараах оёдлын сорвинд хамгийн тохиромжтой.
▪▪Хэрэглэх заавар▪▪
✅Сорвины силикон наалтыг өдөрт 12 – 23 цагийн хугацаанд наана.
✅Хагалгааны дараа 2 сарын турш наахад товойсон сорвины үүсэлтийг багасгана.
✅Өглөө оройн ямар ч цагт сорвитой хэсэгтээ наагаад гадуур нь хувцас өмсөх боломжтой тул биед эвтэйхэн.
✅Ахин дахин угааж ашиглаж болдог учраас эдийн засгийн хувьд хэмнэлттэй.
Бүтэц: Эмнэлгийн зэрэгийн полимержсэн силикон
Хэмжээ: 15 см урт х 12 см өргөн х 1,2 см зузаантай
Өнгө: Өнгөгүй
Силикон наалтыг хэрэглэх заавар:
- Сорвитой хэсэг болон гараа угааж ариутгана.
- Эпи-Дерм силикон наалтаа нээнэ.
- Хэрэглэхийн өмнө силикон наалтын өмнө байх гялгар хамгаалагчийг авна
- Эпи-Дерм Силикон наалтаа тухайн сорвины хэмжээнээс хамаарч хайчаар эсвэл скалпелээр тайрч авч болно эсвэл бүтнээр нь их гадаргуутай бол бүтнээр нь хэрэглэнэ. Силикон наалтын наалдамхай хэсгийг арьсан дээрээ наана. Силикон наалт нь сорвитой хэсгийг бүрнээр нь бүрхэж байх ёстой.
- Унтаж байх үед хэрэглэхэд амар бөгөөд та шархны туузан наалт эсвэл боолтоор силикон наалтаа унахгүй болгож бэхлэх нь зүйтэй.
Силикон наалтаа цэвэрлэх заавар:
Силикон наалтаа 12 цаг бүр хэрэглэсний дараа авч бүлээн усаар маш бага хэмжээтэй саван ашиглаж угаана. Үүний дараа савандсан хэсгээ усаар сайтар зайлж агаарт хатаана. Хэрэглэхээс өмнө силикон наалт нь бүрэн хатсан байх ёстой.
Силикон наалтыг арьсан дээр наах хугацаа:
Өдөрт дор хаяж 12 цагийн хугацаанд хэрэглэх ба дээр силикон наалт цэвэрлэх зааврын дагуу цэвэрлэж ахин дахин хэрэглэнэ. Өдөр бүр цэвэрлэж арьсан дээрээ наах хугацаанд ихэнхидээ 1-2 долоо хоногийн хугацаанд тухайн силикон наалтны наалдах чадвар муудаж аажимаар нимгэрч эхлэх ба энэ үед шинээр силикон наалт авч хэрэглэхийг бид зөвлөж байна.
Үр дүнд хүрэх хугацаа нь ихэнхидээ 8-12 долооо хоног тасралтгүй хэрэглэж гарна.
Мөн сорвины гелэн хэлбэрийн бүтээгдэхүүний талаар мэдээлэлийг дараахи линкээр орж авна уу. http://nanopharm.mn/scargel/