U3 cream арьсыг чийгшүүлэх, хамгаалах, загатнааны эсрэг үйлчилж тайвшруулж арьсыг зөөлөн толигор болгоно.
Уреа нь хүний арьсанд ердөө 1% агуулагдаж байдаг арьсанд агаараас ус чийгийг татаж чийгшилтийг хадгалахад туслах бодис юм.
Хуурайшилттай, улайж хорсдог, хурайшилтаас болж загатнадаг, эмзэг мэдрэмтгий арьсны гидролипид давхрааг нөхөн сэргээж, чийгшилтийн тэнцвэрийг хадгална.
Хүүхэд, нярайн биеийн болон насанд хүрэгчдийн нүүр, хүзүү зэрэг нимгэн арьстай хэсгийн хайрст үлд(псориаз)-ний эмчилгээнд нэн тохиромжтой.
Үнэрт бодис эсвэл өнгөт бодис агуулаагүй.
Арьсны төрөл: Маш хуурай, гуужилтат, загатнаатай хайрст үлд буюу псориазтай арьс
Савалгааны хэмжээ: 150 мл
Үнэ: 36000₮
Хэрэглэх заалтууд:
- Хүүхэд болон нярайн хайрст үлд буюу псориаз

- Чийгшилээ алдсан арьс, маш их хэмжээний хуурайшилт, хайрст үлд
- Загатнаа
- Эритма, арьс хатуурших, таталдаж буй мэдрэмж
Үйлчилгээ:
- Чийгшүүлэх, зөөлрүүлэх болон арьсыг хамгаалах, арьсын зөөлөн гөлгөр болгох
- Улайлт болон загатнааг намдаах
- Эпидермисийн гидролипид давхрааг гэмтээхгүй
- Эпидермисийн хамгаалах давхаргыг дэмжих
- Шингэн, тослог багатай тул арьсанд амархан шингэгдэнэ
- Ямар нэг алкогол, харшил үүсгэгч, өнгө болон үнэрт бодис агуулаагүй
Хэрэглэх заавар:
Шаардлагатай хэсэгт цэвэрлэж хуурай болгосны дараа зөөлөн массаж хийх байдлаар түрхэнэ. Арьс хуурайших мэдрэмжийн үед давтан хэрэглэнэ.
Найрлага:
Уреа 3% |
Чийгшүүлэх болон эвэрлэг бүтэцийг зохицуулах бодис |
Лактик хүчил |
Зөөлрүүлэх болон загатнаа эсрэг, тайвшруулах |
Аллантойн, Глицерин |
Чийгээ алдахаас хамгаалж арьсыг удаан хугацаанд хамгаална |
Клиникийн үнэлгээ:
Уреа нь стратум корнеумын давхаргад байдаг хамгийн чухал арьсны чийгшилийг зохицуулагч байгалийн хүчин зүйл (NMF).
Эрүүл арьсанд 1% хэмжээтэй UREA агуулагддаг. Атопик дерматит болон хэт хуурайшиж чийгшилээ алдсан арьсанд UREA дутагшималтай байдаг. UREA нь арьсанд чийгшилийг барихаас гадна арьсны эвэршилт болон загатнааны эсрэг үйлдэлтэй. Иймээс арьсны эмчилгээнд чухал үүрэгтэй.
Арьс судлалын тэнхимийн багш Б.Дашлхүмбийн хайрст үлдний арьс арчилгааны зөвлөмжийг хүргэж байна. `
~Гол зүйл бол арьсыг сайн чийгшүүлж байх хэрэгтэй. Далайн давс, овъёос, содатай усанд орсны дараа хөвөн даавуун алчуураар зөөлөн арчиж чийгшүүлэгч тос байнга түрхэж хэвших хэрэгтэй. Мөн гуужуулж, хайлуулах үйлчилгээтэй салицил юм уу, уреа агуулсан тос хэрэглэж болно.
#псориаз #фройка #U3 #U10тос
Ярилцлагын дэлгэрэнгүйг дараах линкээр орж уншина уу. http://www.grandnews.mn/content/read/151311.htm