Нүүрний сорви хамгийн сайн арилгах аргууд
Нүүрэн дээр сорви хэд хэдэн хүчин зүйлсээс хамаарч үүсч болдог. Жишээ нь: осол, гэмтэл, батга эсвэл түлэгдэлт гэх мэт. Бага байхдаа салхин цэцэгийн загатналтаас шалтгаалж үлдсэн сорви хүртэл байж болно.
Харамсалтай нь нүүрний сорвийг бусад биеийн хэсэг шиг нууж болдоггүй билээ. Зарим хүмүүст нүүрэн дээрхи сорви нь өөртөө итгэх итгэл байдлыг багасгаж мөн гадаад үзэмжиндээ байнга зовох байдалд хүргэдэг.
Сорвины эдгэрэлтэнд тодорхой хугацаа шаардагдах боловч дараахи аргаар хурдасгаж болно.
Хамгийн түрүүнд хангалттай ус ууснаар биеэс хортой бодисыг гадагшуулж мөн арьсны нөхөн төлжилт болон эдгэрэлтийг түргэсгэнэ. Маш сайн унтаж амарснаар дааврын тэнцвэрийг тогтворжуулж стрессыг бууруулна. Гэмтэлийн дараа ямар нэг биеийн хүч шаардсан дасгал хийхээс татгалзах хэрэгтэй. Их хэмжээгээр биеийн хүч шаардсан дасгал хийх нь шархыг нээх нөхцөлийг бүрдүүлж цаашлаад халдвар орох байдлыг ихэсгэж эдгэрэлтийг удаашруулна.
Гадаа гарахаас өмнө нарны тос байнга хэрэглэх. Зөвхөн зуны улиралд биш мөн бусад улиралд хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь нарны туяа сорвийг улам тодруулж улам бусад арьснаас ялгарч харагдуулдаг.
Тухайн сорвитой хэсэгт зөөлөн иллэг хийх
Нүүрний шарх эдгэрсэний дараа, өдөр бүр тухайн сорвитой хэсэгтээ иллэг хийж өгөх ба энэ нь тухайн хэсэгт сорвины эд хуримтлагдахаас сэргийлнэ. Эмч дасгал хийж болно гэсэн тохиолдолд хөнгөн дасгал хийснээр цусны эргэлтийг тухайн нүүрний арьсны хэсэгт хүргэж өгөх ба хүчилтөрөгч болон хэрэгтэй тэжээлийг тухайн хэсэгт аваачдаг.
Өдөр бүр арьсаа хуурайшуулахаас сэргийлж сайтар чийгшүүлж өгөх нь сорвигүй эдгэрэхэд тустай. Нүүрний арьсыг хуурайшуулснаар арьс загатнаж мөн эдгэрэлтийг удаашруулна. Арьсаа чийгшүүлэхдээ Фройка Эмзэг арьсны чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна.
Фройка нарны хамгаалалттай сорвины тос нь Контратубекс болон зах зээлд байгаа сорвины тоснуудтай үр дүнг харьцуулахад хамгийн сайн үр дүнтэй болох нь батлагдсан. Силиконтой сорвины гел түрхэх нь сорви үүсэхээс сэргийлэх ба зааврын дагуу тогтмол хэрэглэснээр харагдах байдлыг багасгана. Сорвины силиконтой гел нь биеийн коллаген буюу холбогч эдийг тухайн шархтай хэсэгт хуримтлагдахыг зохицуулдаг. Та сорвины гелээ байнга өглөө арьсаа цэвэрлэсний дараа хамгийн түрүүнд түрхэж мөн унтахаас өмнө түрхэж хэрэглэхийг зөвлөж байна.