Мэс засалын дараахи сорвины харагдах байдлыг хэрхэн багасгах вэ?
Мэс засал хийлгэнэ гэдэг хүн бүрийн хүсэх дуртай зүйлийн нэг биш. Ихэнхи тохиолдолд ямар нэг хэлбэрээр сорви таны арьсанд үлдээдэг. Зарим тохиолдолд дурангийн хагалгаа нь бага сорвийг үүсгэдэг боловч зарим хагалгаанд энэ нь боломжгүй байдаг. Жишээ нь: Кесварын хагалгаа, осол гэмтэлийн дараахи хагалгаа гэх мэт.
Хагалгааны өмнө:
Тамхи татдаг бол хагалгаа хийлгэхээс дор хаяж 2 долоо хоногийн өмнө зогсоох. Учир нь тамхинд байх никотины хэмжээ нь цусны судасыг нарийсгаж өгсөнөөр эдгэрэлтийг удаашруулдаг байна.
Архины төрлийн ундаа мөн кофе болон кафеийн агуулсан ундааны хэрэглээг зогсоох. Учир нь эдгээр ундаа нь биеийг шингэний дутагдалд оруулдаг ба ингэснээр сорвины эдгэрэлтэнд сөргөөр нөлөөлдөг. Аль болох тэжээллэг хоол хүнс хэрэглэж мөн сайн шингэн ус уух нь эдгэрэлтэнд сайнаар нөлөөлнө.
Хагалгааны дараа:
Тэжээллэг хоол унд хэрэглэж маш сайн амрах хэрэгтэй. Сайн унтаж амрах нь таны гормоны тэнцвэрийг тогтворжуулж мөн стрессээс сэргийлнэ.
Шарх хаагдан оёдол авсаны дараагаас сайн иллэг тухайн сорвитой газар өдөр бүр хийж өгсөнөөр эдгэрэлтийг түргэсгэнэ. Мөн та энэ үеээс эхлэн сорвины гелийг хэрэглэж эхлэхийг зөвлөж байна.
Энэхүү сорвины гелийн дэлгэрэнгүй танилцуулгыг дараах линкээр орж үзнэ үү.
Арьсаа өдөр бүр маш сайн чийгшүүлж өгөх нь сорвигүй эдгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хуурай арьс нь загатнаа үүсгэснээр тухайн сорвитой хэсгийн сорвийг улам томруулах нөхцөлийг бүрдүүлдэг.