Хайрст үлд өвчтэй хүмүүс Д витамины шинжилгээ хийлгэж витамины хэмжээг 50-70нг/мл – жилийн турш тогтмол барихыг хичээх хэрэгтэй. Монгол хүмүүсийн 98% витамин Д дутагдалтай буюу сульдаатай гэсэн судалгаа хэдэн жилийн өмнө гарч байсан. Витамин Д дутагдал гэдэг нь 30нг/мл түүнээс бага байхыг хэлнэ.
Гэтэл хайрст үлдтэй хүмүүсийн цусан дахь витамин Д 20нг/мл-ээс бага байна гэдгийг италид хийсэн судалгаагаар тодорхойлсон байна.
Д Витамин нь дархлааг зохицуулагч учир хайрст үлд зэрэг өвчинд хамгийн сайнаар нөлөөлдөгт гайхах хэрэггүй юм. Зарим судалгаагаар хайрст үлд өвчтэй хүмүүсийн 80% нь өвлийн цагт, 50% нь зуны цагт Д витамины дутагдалд орж байсан байна.
Витамин Д нь хайрст үлд өвчинд хэд хэдэн янзаар нөлөөлдөг ба арьсны өсөлтийн эд эсэнд, Т-лимфоцитийн дархлааны үйл ажиллагаанд нөлөөлөх замаар гэх мэт. Мөн хор бүхий Т-эд эсийн идэвхийг бууруулах замаар арьсны өсөлтийн эд эсийн хэвийн ажиллагааг хангадаг.
Витамин Д хүний биед хоол хүнсээр дамжиж орохоос гадна нарны туяаны нөлөөгөөр арьсанд нийлэгжинэ. Зуны улиралд наранд биеэ ил гаргаж явах нь их тул арьсанд Д нийлэгжинэ. Харин хавар, намар, өвлийн улиралд зузаан биеэ далдалсан хувцастай байдаг тул арьсанд Д витамин үүсэх боломжгүй болдог юм.
Тэгвэл бид хоол хүнсээр яаж хангалттай хэмжээний Д витамин авах вэ?
Өдөрт 10 ширхэг чанасан өндөг идвэл дөнгөж 435 нэгж Д авна. Арай их өндөг үү?
Эсвэл өдөрт 1 литр сүү уувал 1000 нэгж витамин Д авна бас л их… Мэдээж витамин Д-ээр баялаг хоол хүнсийг холиод хэрэглэхийг хичээгээрэй!