Батга гарахад нөлөөлдөг хоол хүнс

батга гарахад нөлөөлдөг хоол хүнс хориглох хүнс чихэр газтай ундаа

Шилжилтийн наснаас эхэлж бэлгийн дааврын нөлөөгөөр (андроген) арьсны тослог нэмэгдэж, дэлхийн нийт хүн амын 80%-д их, бага хэмжээгээр батга гарч эхэлдэг. Энэ нь 20-25 нас буюу бэлгийн дааврын идэвхижил буурах хүртэл үргэлжилж болно. Зарим хүний генетик, амьдралын хэв маяг, арьс арчилгаанаас шалтгаалж +30 насанд ч батга үргэлжилж гарсаар эсвэл анх удаа батга гарч эхэлж болно. 

Зөвхөн батга гарч байгаа шалтгааны улмаас хүний бэлгийн нөхөн үржихүйн дааврын өөрчлөлтүүдийг зогсоох, бууруулах боломжгүй. Иймд шилжилтийн насны болон насанд хүрэгчдийн батгашилт, арьсны тослог байдлыг зохицуулж бууруулахад туслах үндсэн 1 арга нь ХООЛНЫ ДЭГЛЭМ юм. 

Хүний биеийн бэлгийн дааврууд нь өөх тостой төстэй бүтэцтэй, тосонд уусах шинж чанартай байдаг. Тиймээс тослог ихтэй, чихэр, чихэрлэг хүнс, гурилан бүтээгдэхүүн их хэрэглэх нь таргалалт үүсгэж, дархлаа сулруулахаас гадна арьсны тослог байдлыг улам нэмэгдүүлж байдаг. 

Тиймээс хоолны дэглэм барих байдлаар арьсны тослогоо бууруулж болно. Эсвэл хооллолтондоо анхаарахгүй, хайхрамжгүй хандсанаас батга хүндэрч  болно.

БАТГА ГАРДАГ, ТОСЛОГ АРЬСТАЙ БОЛ ШУУД ХОРИГЛОХ ҮНДСЭН 5 ХҮНС

  1. ЧИХЭР, ЧИХЭРЛЭГ ХҮНС бүх төрлийн чихэр, шоколад, зайрмаг,  бусад төрлийн амттангууд нь идэхэд сайхан боловч хоол боловсруулах замаар хурдан шимэгдэж, цусны урсгал руу хурдан шингэж, сахар, инсулины хэмжээг огцом  нэмэгдүүлж, сэргээх нөлөөг үзүүлж байдаг. Иймд урт хугацаанд донтуулж чихэр идэх дур хүсэл төрж, уур уцаартай болдог нь бага насны хүүхдүүдэд түгээмэл ажиглагддаг. Зөвхөн бага насныхан чихэрэнд дуртай байдаггүй, шилжилтийн насны хүүхдүүдэд болон насанд хүрэгчдэд ч чихрийн донтолт тохиолдож болно. Тухайн хүн өөрийгөө чихэр, чихэрлэг хүнсэнд донтож байна гэдгээ тэр бүр анзаарч мэддэггүй. Зарим нь ууттай чихэр, шоколадны төрлийг л чихэр гэж ойлгодог… Үнэндээ илчлэг ихтэй бүх төрлийн хүнс, гурилан бүтээгдэхүүнүүд, газтай ундаа, жимсний шүүс бүгд л ЧИХЭРЛЭГ гэсэн төрөлд багтдаг. Ингэж донтсон үед өлсөх мэдрэмж ойр ойрхон төрөх, өлсөх үед уур уцаартай болж ааш зан өөрчлөгдөх, махан хоол биш чихэрлэг хүнс идэх хүсэл төрөх, арьс бараан өнгөтэй өвчлөмтхий, жин нэмэгдэх зэрэг сонгодог шинжүүд илэрч болно. Чихэр, чихэрлэг хүнсийг өдөр тутамдаа хэтрүүлэн хэрэглэснээр маш өндөр илчлэгтэй тул  таргалдаг. Тараглахаас наана нь тулгарах асуудал бол арьсны тослог байдлыг нэмэгдүүлж, дархлаа тогтолцоог сулруулж батга гарахад шууд нөлөөлнө.  Чихэр, чихэрлэг хүнс нь ямар нэг төрлийн аминдэм, шим тэжээл агуулах нь маш бага, бараг агуулдаггүй!!! Эрүүл, толигор арьстай байхыг хүсвэл чихэрлэг хүнсээс шууд татгалзаж байгаарай! 
  2. ХИЙЖҮҮЛСЭН УНДАА, КАФЕЙН АГУУЛСАН УНД Дотроосоо ус хангалттай хэмжээгээр уух нь арьс дотоод орчноосоо эсийн түвшинд чийгшил авах гол суурь байдаг. Өдөрт багадаа 2л усаа тогтмол бага багаар ууж занших хэрэгтэй. Би шингэн хангалттай уудаг байнга уудаг гэсэн зарим хүнээс та өнөөдөр яг юу уусан бэ? гэж асуухад  – Өглөө босоод 1 аяга кофе уусан, өдөр хоолонд сүүтэй цай уусан, орой хоолны дараа газтай ундаа уусан гэж хариулж байж билээ 🙁 Харамсалтай нь хийжүүлсэн ундаа, өтгөн хар цай, аагтай сүүтэй цай, чихэрлэг жүүс, газтай ундааг УС ШИНГЭН уусанд тооцохгүй! Эдгээр нь найрлагандаа кафейн их хэмжээгээр агуулдаг (мөн л чихэр шиг сэргээх, донтуулах нөлөөтэй). Донтуулдаг гэдэг баталгаа нь эмээ өвөө нар сүүтэй цайгаа уухгүй бол толгой өвддөг, залуучууд нь газтай ундаагаар даруулахгүй бол хоол идсэн болдоггүй, ээжүүд кофе уухгүй бол ууртай болох гээд байдаг шүү!!! Донтуулахаас гадна хамгийн гол нь кафейн нь бөөрний үйл ажиллагааг сэргээж, биеэс усыг ихээр татаж, шээсээр гадагшлуулдаг тул багахан уусны дараа ихээхэн шээс хүрдэг онцлогтой. Ингээд уусан хэмжээнээс их шингэн биеэс гадагшилж арьс төдийгүй бүх бие улам хуурайшиж ус, чийгээ алддаг байна. Тиймээс арьсаа толигор, чийглэг байлгахыг хүсвэл өдөрт 2л усыг бага, багаар ойр ойрхон тогтмол ууж хэвшил болгоорой!!!
  3. СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН гэхээр зарим хүн гайхаж магад…. Сүү нь өөрөө тослог чанар өндөр байхаас гадна үрэвсэл үүсгэгч казейн хэмээх уургийн өндөр агууламжтай байдаг. Энэ нь ялангуяа хүнд зэргийн цист, зангилээт хэлбэрийн батга үүсэхэд нөлөөлж болно.Иймд хүнд зэргийн батгатай бол сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг багасгах болвол хэсэг хугацаанд татгалзах нь батганы үрэвсэл буурч эдгэрэхэд туслах болно.
  1. ТҮРГЭН ХООЛ, ШАРСАН ХУУРСАН ТОС ИХТЭЙ ХООЛ ХҮНС Ургамлын тосонд шарсан хуурсан, тос ихтэй хоол хүнс нь арьсны дархлааг сулруулж, цусан дах өөх тосны хэмжээг нэмэгдүүлснээр арьсаар ялгарах тосны хэмжээ нэмэгдэхээс гадна өтгөрч тосон бөглөө үүсэх процесс түргэсч батга гаралт нэмэгдэнэ. Мөн уураг, илчлэг өндөр тул дааврын өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, бодисын солилцоог алдагдуулна. Мөн элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаанд ачаалал өгөхөөс гадна гэдэсний ашигтай бактер, хэвийн орчинг алдагдуулж арьсны дархлааг бууруулна. Иймд шарсан хуурсан биш чанасан, жигнэсэн, шөлтэй устай хоол унд хэрэглэх нь биед ус чийгшил өгөөд зогсохгүй шим тэжээл эрдсээр баялаг байдаг. 
  1. ХАЛУУН НОГОО, ДАРШИЛСАН ХҮНС Давс, бүх төрлийн амтлагч зэрэг нь биеийг усгүйжүүлж, судас өргөсгөх, цусны эргэлтийг нэмэгдүүлэх бодисын солилцоог хурдасгах нөлөөтэй. Цусны эргэлт нэмэгдэж халууцах тутамд арьсаар ялгарах хөлс, тосны хэмжээ нэмэгдэж байдаг. Улмаар тослог арьс илүү их тослогтож батга гарах үндэс болдог байна.

Тун удахгүй АРЬСНЫ ДАРХЛААГ САЙЖРУУЛАХ 21 ХОНОГ УУДАГ БҮДҮҮН ГЭДЭС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ДЕТОКС + ПРОБИОТИК-той ЛАКТОФИЛТРУМ бэлдмэлийг та бүхэнд танилцуулах болно. 

Эмчээс зөвлөгөө авах утас – 80903069